Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын ус уудаг ба амсдаггүй гишүүдэд

2015-11-09
0
ЖИРГЭХ

Манийг Сосорбарам гэдэг. Би усны мэргэжилтэй. Би усны талаар акценттай халх аялгуугаар ярьж, Дамдинсүрэнгийн Үсгийн Дүрмээр хааяа бичиж кайф авах юмуу гоморхлоо тайлдаг.

 

Юуны урьд би популизм хийхгүйгээ батлаж, УИХ-д нэр дэвшихгүй, төрийн албанд очихгүй гэдгээ баттай хэлье. Учир нь СХД хоёр удаа, баруун аймагт нэг удаа дэвшиж үзсэн.Тэнд технократ очих хэрэггүй бөх, дуучин, нэрд гарсан хүмүүс л хэрэгтэй.

 

Одоо усныхаа тухай ярья. Яг одоо мань усны салбарын практик дээр ажиллаж байна.Улсын эдийн засаг хүнд, бэрхшээл байгаа нь үнэн, бүх салбарт мэдэгдэж байгаа.

 

Ойрын үед төсөв хэлэлцэж байгааг харж суухад ус,ойн салбарын асуудал хөндөгдөж л байна.

 

Өмнөх түүх яривал зөндөө гоншигносон болох гээд байна. Болье.

 

Энэ салбарыг хэн оройд нь тултал магтаад ёроолд нь тултал унагаадаг билээ.Энэ бол улс төрчид, хууль тогтоогчид танар.

 

Ус бол устаж алга болохгүй, шинээр бий болохгүй архейн эринээс кайнизойн эрины дөрөвдөгчийн галав хүртэл орчин оршсоор ирсэн, орчсоор эргэлдсээр ч байна.

 

Хэн усны аюул ихслээ, ган цөлжилт боллоо, уур амьсгал өөрчлөгдлөө ,усгүйдлээ гэж хамгийн их мэдэж, эрдэмтэдээс түрүүлж дуугардаг вэ гэвэл олон түмэнд таалагдах сэдэв олж авах гэсэн улс төрчид л байдаг.

 

Тэгснээ хэн ч биш юу ч биш болгоно. Мөнгөтэй болоод ирхээрээ мөнгө босгох төсөл болгож, Туул тасарлаа яаралтай сэргээх төсөл бодож ол, 7 хоногийн хугацаа өглөө гэнгүүт голын эхэнд мөс хөлдөө, говьд очиж худаг гаргаж хэзээ ч ургахгүй гацуур, хуш тариульж борцлуулна. Очиж тууз хайчилна.Дараа нь мөс хөлдөөхөд зарсан мөнгө, хатсан тарьцийн төлөө хийснийг нь АТГ өгнө.

 

Та нарыг муулаад байгаадаа биш ээ. Анхнаасаа тэгсэн. Цэдэнбал даргын үед Усны салбар байгуулахдаа хүн амын ус хангамж, ариутгах татуургыг нь Барс сайд болгоомжилж Барилгын салбар болгосноос бүх юм эхэлсэн.

 

Өнөөдөр  хоёр хуультай, холгосон гуталтай сууж байгаагийн үндэс энэ.

 

Учир шалтгааны талаас нь зөвтгөх гэвэл:

 

Бүх салбарт хүртээлтэй ус, газар,эрчим хүч гурав эрх баригчдын эмзэг сэдэв байдаг.

 

Бүх ерөнхий сайд эрчим хүч, шатахуун,нүүрс, усны үнийг барихын тул заримыг нь дуугүй болгож алдагдал оруулж, заримыг ньзөрүү “хахууль” өгч барьж байх сонирхолтой.

 

Яагаад гэвэл найман нэрийн барааны үнэд нөлөөлүүлэхгүй, эгэл олон сонгогчийн эсэргүүцэлийг барих зүйл нь ердөө энэ.

 

Энэ бүхний золиосын хамгийн эхэнд ус, нүүрс хоёр явдаг. Усыг орлошгүй эрдэсийнх нь хувьд эх үүсвэрийг нь хувьчлахгүй хуультай, нүүрсийг төрийн өмчлөлд байлгаж тог тасалдагаараа “айлгадаг” эрчим хүчний системийг эрхлүүлдэг.

 

Эрчим хүчинд айлгаж жил бүр тэрбумаар нь мөнгө угааж, амьдардаг хэдэн үе дамжсан блок үүссэн.Хэнийг ч нэвтрүүлэхгүй, хэнтэй ч технологоо хуваалцахгүй.

 

Учир нь тэд сая хүнтэй хотыг хөлдөөнө,тоггүй болгоно,үйлдвэр уурхайг зогсооно гэсэн айдасаар мэргэжлийн бус тогноос айдаг засгийн газрын гишүүдийн тархийг базаж байдаг. Харин нууц тэр нөхдүүд тээр доор ньсүүдэрт  байж үл үзэгдэнэ.

 

Гэтэл өнөөдөр УСУГ-ууд, Багануур, Шивээ овоогоо хар. Өрний тулам. Усны болоод Эрчим хүчний зохицуулах зөвлөл бол улс төрчдийн боол болж үнийг барьж  тэдгээр салбарыг багалзуурдах олсны үүрэгтэй.

 

Зөвтгөж үзвэл соёл иргэншил, хотжилт, эрүүл мэнд боловсролыг нь тээгчийн хувьд бизнесийн хэрэглүүр болгож болохгүй гэдгийг түүх үлдээсэн.

 

Усны үнэ цэнэ юун дээр тогтоно вэ.

 

Хот суурин газар эхлээд амьд амьтны орь гурван хүслийг нь хангаж өгнө.

 

Физик үхэлд хүргэхгүй цангааг нь тайлах, хоол ундаа боловсруулах


Халуун, хүйтнээс нь хамгаалах орон байрыг барихаас өгсүүлээд цэвэр бохирыг шийдэх


Үлдээсэн үр удмыг нь үхүүлчихгүй амьд явахын, эрүүл байхын, соёлтой цэвэр байхын, цаашилбал хийж бүтээх нөхцлийг хангах гэсэн гурван нөхцөлд гарах зардал ба тэр усыг олж, татаж, хүргэж өгч, хаягдлыг нь татан зайлуулах дэд бүтцийн үйлчилгээний мөнгө хоёрын тэнцвэр дээр тогтдог.

 

Монголд энэ үнэ цэнэ зах зээлд орсонгүй, оруулсангүй.

 

Усных нь үнийг нэмчихлээр усаа хэмнээд усанд орохгүй, шүдээ угаахгүй, ор дэрний даавуугаа цэвэрлэхгүй хир бөөсөндөө баригдах, өвчин ороох гэнэ.

 

Үнэгүй өгөөд эхлэхлээр 20 л усаар жорлонгоо 2 татна,10 л усаар шүдээ угааж, өдөр бүр ямарч шалтаггүй шүршүүрт 150 л ус гоожуулна. Бочкийгоор ус алдаж шоржигнож байхад огт эмзэглэхгүй.Бид одоо яг ийм байна.

 

Төсөв хэлэлцэх энэ үед бид юу анхаарах вэ.

 

Усны сав газрын захиргаа байна гээд 2012 оны 05 дугаар сарын 17-ны усны тухай хуульд дээр ороод ирсэн. Сонгуулийн өмнө шүү.Гэнэт л 29 сав газар.Бодвол газарзүйн доктор энэ тэр бодоод олсон биз.Тэр нь дээр нь захиргаа хап.

 

Би үүнийг тэрүүхэн үед эсэргүүцэж байсан.Юун ч олон юм бэ, голын сав газар гэдэг сонгодог үг хаачив гэж.

 

Яг одоо амьдрал дээр ямар вэ. Хичнээн их ус хэрэглэгч байна.

 

Тэдэнтэй хэн харилцаж, усны хуулийг хэрэгжүүлж хянах вэ, нуугдмал хулгайн “усны анчдыг” хэн илрүүлэх вэ, газрын доорх хосгүй цэвэр санитарь саваас гарсан усаар техникээ угааж, хөргөж байгаа субъектүүдтэй хэн тэмцэх вэ, улс төрчид та нарын ил далд зөвшөөрөл өгсөн лицензүүд ирэх хавраас Туул, Цэнхэр,Орхон, Онон,Ерөө,Хараа голуудыг улаан хоормогоор урсгаад эхэлнэ. Яг сонгуулийн үед шүү.Үүнийг төр засгийнхаа талд ч усныхаа талд ч тэг дундуур явж хэн зохицуулах вэ.

 

Тэхлээр газар дээр нь арьс ширний, эрчим хүч, уул уурхай, ХАА,хот суурингийн ус хангамжийн ус ашиглагч ба хэрэглэгчидтэй тулж ажиллаж байгаа усны инженерийн хувьд хэлэх үг байна.

 

Юу тулгамдаж байна, юуг яаж шийдэх вэ

 

1.Энэ салбарын төрийн захиргааны байгууллага татан буугдсан ч орон нутагт салбарууд бий болсон энэ түвшингээсээ дордуулмааргүй байна. Тоо нь олон гэдгийг зөвшөөрье.Чанрыг нь бүү дордуул. Яг өнөөдрийн байдлаар “Монгол Ус” ТӨҮГ улс орон нутгийн төсөвт 41 тэрбум төгрөг төвлөрүүлэх дүгнэлт гаргаад байна. Тэр ус хэрэглэгч, ашиглагчдыг “хээрийн гөрөөсний хээлийг нийлтэл шахаад өгдөг, гууны гөрөөсний гуяыг нийлтэл” улаан харганаар шавхуурдаад хөөгөөд ирдэг нэгжийг 2 тэрбумаар цалинжуулах юу юм.300 хүний амьдрал байна.

 

2.Үнэхээр усандаа хайртайгаа ярьж цээжаа балбаад байвал “”Усны тухай” хуулиа, Байгалийн нөөц ашигласны хуулийн механизмийг нь бий болгоод хэрэгжүүлээд аль.

 

Хуулин дээр ус ашигласны төлбөрийн 35 хувиас багагүй хувийг ус, усан орчны нөөцийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглуулахыг хуульчилсан. Энэ хувь бүүр 55 хувь байсныг бууруулсан. Энэ хууль ёсоор тусгай дансанд  15 тэрбум төгрөг цуглрах ёстой.

 

Үүнийг морь уралдуулах, бөх,уяач шагнахгүй зориулалтаар нь хатуу зарцуулах зохицуулалт хийгээд аль.Энэ тоо ирэх онд хоёр дахин ч нэмэгдэнэ.

 

Үүнийг сав газар зохицуулна.Баялаг бүтээгчийг зөв дарамтлах, дарамтлуулах дургүй байгаа Шийдлийн засаг хоёрын тэнцвэрийг эд л хангах ёстой.

 

Давай, сав газрын захиргаа нэрийг нь өөрчилье.

 

Монгол улсын цогц хөгжлийн үзэл баримтлал, Ус хөтөлбөр, эдийн засгийн эрчимтэй хөгжлийн бүс, байгалийн бүс бүслүүр, засаг захиргааны нэгжид тааруулан шинээр тогтоох нь маш зөв.

 

Сүхбаатарт хоёр худаг манасан машинтай нөхөр байх нь хүний дургүй хүргэнэ. Нэгтгэх нь яригдаж байсан зүйл.Монгол үргэлж ийм байхгүй.

 

Хууль тогтоогчид анхаарах асуудал нэгсалбарт 2,3 хууль байгааг нэгтгэж нэг субъект болгож, тохирсон институцитай болгох нь анхаарах асуудал.  “Усны тухай” эцэг хуулинд нь “Хот суурингийн ус хангамж, ариутгах татуургын тухай”, Урт нэртэй зэрэг хуулиудаа нэгтгэх хойшлуулшгүй шаардлага байна.

 

Эцэст нь хэлэхэд байсан ч байгаагүй ялгаагүй “мухар олгой” зөндөө байгааг эргэж нэг хараад энэ салбарыг засаж, цомхтгож сайжруулах байх гэж олон хүн бодож байгаад итгэж байна.

 

Ирээдүйтэй ч эрвээхэйний настай  сангийн сайд хийж байгаа дээрээ, хоногт 320 л ус хэрэглэж, усыг үнэгүй зүйл гэж ойлгож өссөн хотын хүү, миний нөхөр асан,сайн аавБ-ын хүү чи, сардаа нэг нуугдан усанд орж, амандаа балгасан усаар нүүрээ угааж өссөн миний бие хоёр усны үнэ цэн,өнөөгийн хүрсэн төвшиний талаарх ойлголтоо дундчилж, би хэлж, чи эрэгцүүлбэл ямар уу.Ухаантай хүний шинжүүр ямагт эргэлздэгт байдаг гэсэн тодорхойлолт бий.

 

Усны тухай дахиад ч зөндөө ярих юм бий.

 

Гидравлик инженер, док.P.hDЦ.Сосорбарам

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (59.153.113.61)
    Z enxbold mongoloop togolj bgaa shvvdee topiin omch geed langyyni bapaad tataj langyy xoocpyylaad apdchilcan namiin xed xybaagaad gydapaa bizdee bvx vndecnii vvldbepeep togolcon xamgiin myy noxop epdene enxbold baypstogt napiig top baitygai mongoloic zailyylax yamcan edend yc bol ya ch bish
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • зочин (202.179.11.186)
    З.Энхболд Миний хувийн санал бол сонгодог парламентын засаглал руугаа орох, гүйцэтгэх засаглал шүүх бүгд бие биенээ хянаж чаддаг тогтолцоотой болох хэрэгтэй байгаа юм....ам ажил 2 нь зөрдөг гөлөг. Тэгвэл чи нэг гүйцэтгэх засаглалынхаа эрх мэдэл рүү халдаж цалинг хасна гээд шүүх рүү дайраад бдаг ямар учиртай юм бэ? дэлхийд чам шиг уих-ын дарга байхгүй бүх юмыг сүйрүүлдэг өөрөө ч хууль бусаар уих-ын дарга болсон. тэгээд засаглалын эрх мэдэл ярьж засгийн газрынхаа бүрэн эрх шууд халдана. монголын үе үеийн уих-ын дарга хийж байсан лидерүүдээс хамгийн лодер та мөнөөс мөн. ярьсан шигээ хий.
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.57.94.151)
    ИЗН-ны хэд ажилгүй болчих гээд зовж байна. Туулын сав газар ч гэж бөөн амбицтай хөгшин авгай
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.38.166)
    Усны салбараар Улс төрийн намууд байнга тоглодог. Ер нь усны ажил маш тааруу явж ирлээ. Усны үндэсний хороо гэж улс төрчдийн байр суурийг усны салбарт оруулж ирдэг алба олон жил үлгэн салган ажиллаж тарах шив. Энэ албаны хүмүүс яг юү хийсэн нь тодорхойгүй байдаг. Тодорхой байдал нь өөрөө улс төрийн тоглоом хийхэд аятай байдаг бололтой. Одоо энэ албыг цоо шинээр байгуулах хэрэгтэй байх.
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.131.226.221)
    юу ч ойлгосонгүй. энэ хүн янз нь өөрийгөө мундаг тийтлэгч болгох гэж хичээж байгаа нэгэн бололтой. усыг юу юутай хольж хутгаад яагаад яагаад орхивоо. тэнэг мал байна даа харин.
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
  • зочинф (112.72.11.124)
    Сүүлийн 25 жилийн 20гаруй жилд нь усны салбарыг самарсан нөхдүүдийн нэг нь энэ Сосорбарам гээч мөнөөс мөн.Азаар сүүлийн 4жилд ус эзэнтэй болж овоо дөрд нь оруулсны үр дүнд энэ мэтийн хүмүүнүүдийн нүд нээгдэж ухаан суусанд талархий. Харин одоо санал нэг байгаагаа илэрхийлмээр байна. Усны сав газруудаар оролдвол гарах сөрөгүр дүн нь нэг их удахгүй 2-3жилийн дараал гараад ирнэ. Тэр үед бүгд Болор,Сайханбилэг,Батцэрэг 3-ыг хараах нь дамжиггүй. Эцэст нь тэмдэглэж хэлэхэд усны бодлогыг энэ ахисан түвшинд гаргах ажлыг ИЗННам хийсэн гэдгийг хэлэхэд таатай байна.
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
  • Дорлиг (59.153.115.123)
    Усны тев гээд Далай гээд эзэнтэй менгений уурхай болсон газрыг мэддэг хvн байна уу,
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    3 цаг 41 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 5 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    4 цаг 7 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    4 цаг 19 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    4 цаг 26 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    6 цаг 33 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    6 цаг 48 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    9 цаг 50 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    10 цаг 12 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    10 цаг 29 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    10 цаг 32 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    10 цаг 47 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    10 цаг 56 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    11 цаг 7 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    11 цаг 36 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    11 цаг 48 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    11 цаг 56 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    12 цаг 7 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК