Өнөөдөр долдугаар сарын нэгний хэрэгт буруутгагдаж байгаа шүүгдэгч
О.Зоригт, Г.Батсүх, Г.Ганбаатар, Ч.Амарболд нарын зарим өмгөөлөгч
хавтаст хэрэгтэй танилцаагүй гэсэн шалтгаанаар шүүх хуралд ирээгүй.

Өнөөдөр долдугаар сарын нэгний хэрэгт буруутгагдаж байгаа шүүгдэгч О.Зоригт, Г.Батсүх, Г.Ганбаатар, Ч.Амарболд нарын зарим өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцаагүй гэсэн шалтгаанаар шүүх хуралд ирээгүй. Нийслэлийн өмгөөлөгчийн зөвлөлөөс Ж.Батхүү, А.Ундрах ,Ё.Өнөрбаяр нарыг өмгөөлөгчөөр томилсон ч тэд 29 хуудас хавтаст хэрэгтэй огт танилцаагүй гэж мэдэгдээд хуралд очоогүй юм. Харин Ч.Хосбаяр шүүгч тэднийг хариуцлага алдсан, шүүх бүрэлдэхүүнийг үл хүндэтгэсэн гэж шүүхийн хурлын дараа хариуцлага тооцохоор мэдэгдлээ. Хуралд оролцохгүй болсон шалтгаанаа албан бичгээр ирүүлээгүй, утсаа унтраагаад алга болсон гэж тэднийг буруутгасан аж. Тиймээс тус өмгөөлөгч нарт 14 хоног хорих ял эсвэл мөнгөн торгууль оногдуулах аж.