Хөвсгөл аймагт коксжих нүүрсний Овоот ордыг эзэмшдэг “Aspire Mining”
компани тус ордоос 15 жилийн хугацаанд 153 сая тонн сайн чанарын коксжих
нүүрс олборлох боломжтойг тогтоосон байна.

Хөвсгөл аймагт коксжих нүүрсний Овоот ордыг эзэмшдэг “Aspire Mining” компани тус ордоос 15 жилийн хугацаанд 153 сая тонн сайн чанарын коксжих нүүрс олборлох боломжтойг тогтоосон байна. Мөн техник, эдийн засгийн урьдчилсан үзүүлэлтээр хөрөнгө оруулалтын ашиг нь 43 хувьтай байгаа нь харагдсан аж.
Овоот орд нь нөөцөөрөө манай улсад гуравт орох томоохон орд бөгөөд нийт 178 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй юм. Одоогийн байдлаар Австралийн хөрөнгө оруулалт бүхий “Aspire Mining” компани уг төсөлд 17 сая австрали доллар зарцуулаад байна.