зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Сайханбилэг: Бид макро эдийн засгийн өсөлтийг микро гэр бүлийн орлогын өсөлт болгоно

2012-6-06
0
ЖИРГЭХ
Ардчилсан намын нэр дэвшигчдээ танилцуулах ёслолын их чуулганд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэгийн хэлсэн үгийг хүргэж байна.
SaihanbilegАрдчилсан намын нэр дэвшигчдээ танилцуулах ёслолын их чуулганд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэгийн хэлсэн үгийг хүргэж байна.

АН-ын ард түмнийхээ сайн сайхны төлөө зүтгэсэн 22 жилийнхээ түүхэнд анх удаа сэтгэл догдлом үйл явдлуудын гэрч та бид хамтдаа болцгоолоо. ҮЗХ-ны 220 гишүүн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ эв нэгдэл, харилцан ойлголцол, нэгдмэл нэг зарчим дээр санал нэгтэй сонгон баталж чадлаа. Бид намынхаа хамгийн шилдэг гишүүдээ 26 тойргийн 48 суудалд, намын бодлогын өрсөлдөөний 28 суудалд санал нэгтэй илгээлээ. Шинэ хуулийн шаардлагын дагуу манай нам түүхэндээ хамгийн олон эмэгтэйчүүд буюу хамгийн шилдэг  16 эмэгтэй гишүүнээ сонгуулийн тулаанд илгээлээ. Хэдийгээр хуулийн шаардлага нь 20 хувь боловч, Бодлогын жагсаалтын эхний 15 улс төрч дотор манай 4 эмэгтэй нэр дэвшигч бараг 30 хувийн төлөөлөл байгаа нь манай намыг, намын жагсаалтыг үнэхээр сайхан харагдуулж байна.  Намын анхан дунд шатны байгууллага дээр ана мана өрсөлдөж байсан хоёрын нэг нь нэрээ татаж нөгөөдөхдөө амжилт хүсээд дэмжиж нэг баг болохоо нийтийнхээ өмнө амлалаа. Хурлын оргил нь болж та бид гар гараасаа атгалцан Халуун элгэн нутаг дуугаа хэний ч зохиол төлөвлөгөөгүй халуун сэтгэлээрээ, хамтаараа, сэтгэл зүрхээрээ хоолой түрэн дуулцгаалаа.
 
Өнөөдөр энэ танхимд ҮЗХ-ны 220 гишүүний өчигдөр эхлүүлсэн энэхүү дууг, эх орныхоо хөгжлийн төлөө их үйлсийг дэмжихээр  эх орны өнцөг булан бүрээс ирсэн 8000 журмын нөхөд, дэмжигчид маань хүрэн түрэхээр хүрэлцэн ирээд байна. Үнэхээр цаг нь иржээ. Үнэхээр цаг нь ирсэн болохоор бүх зүйл ийнхүү билэгдэлтэй, өөрийн эрхгүй бүрэлддэг.
Сүүлийн үед зарим хүмүүс би аль ч намын гишүүн биш, эсвэл аль ч намыг дэмждэггүй гэж ярих моодонд орж. Эсвэл надад нам хамаагүй,  зөвхөн хүнээ харж дэмжинэ гэх болж.

Агуу хүн, Английн Ерөнхий сайд асан Уинстон Черчиль “Ардчилалд дэндүү олон дутагдалтай зүйл байдаг, гэхдээ хүн төрөлхтөн түүнээс илүү зүйлийг одоогоор бодож олж чадаагүй байна” гэж хэлсэн байдаг.  
Яг үүнтэй адил дэлхийн ардчилалтай ямар ч улсын, ямар ч засгийн газрын үйл ажиллагаа сонгуульд ялсан тухайн эрх баригч намын бодлогоор л дамжин хэрэгждэг. Намын бодлого хэрэгжүүлдэггүй тохиолдлын хүмүүсийн Засгийн газрыг та бид хаанаас ч хайгаад олохгүй.

Хэрвээ Их хуралд нам хамаагүй 76 бие даагч гараад ирэг, эсвэл зөвхөн хүмүүст сайхан харагдсан 76 хүн гараад ирэг гэж бодьё . Юу болох вэ? Жинхэнэ бантан болно, биз дээ. Шуудайнд чихсэн эвэр шиг л болно биз дээ. Харин намын төлөвшил, намын хариуцлага, намын амлалт, ажлын биелэлтийн харьцааны тухай яривал өөр хэрэг.  
Монголын ард түмэн өнөөдөр хариуцлагатай, тулхтай, ам ажлын нэгдлийг хангасан улс төрийн хүчнийг сонгох нь дамжиггүй.

АН 22 настай. Хүнээр бол эрийн цээнд хүрсэн нам. Бид өнөөдрийн зарим намын туулж байгаа хагарал, эвдрэлцэл, салалт, хуваагдлаас үүдсэн бүх урхагтай үр дүнг хангалттай амссан. Гэхдээ энэ бүхнээ бид урд нь 20-р зууны сүүлийн жилүүдэд амсаад дууссан. Алдаан дээрээ сурсан. Туршлагажсан. 2000 оны 12-р сарын 6-нд  Ардчилсан намаа бид ардчиллын төлөөх олон намуудын нэгдэл дээр суурилан байгуулсан. 2000 онд нэгдэн байгуулагдаад бид анхны сонгуульдаа 2004 онд орсон. Бид хамгийн шударга нийгмийн бодлого болох “Хүүхдийн мөнгө”-өө амласан. Бид амлалтаа биелүүлж чадсан.
2008 оны сонгуульд Иргэн болгоноо эх орныхоо байгалийн баялгийн эзэн нь болгох “Эрдэнийн хувь”-аа амласан. Иргэн болгоноо Хүний хөгжил сангийн хуулийн дагуу 2012 оных нь нэрлэсэн үнэ нь 1 сая төгрөгтэй тэнцэх 1072 хувьцааны эзэн болгож амлалтаа биелүүлж чадсан.

Ардчилсан нам бол ард түмэндээ танигдсан амалж чаддаг, амалснаа хэрэгжүүлж чаддаг хариуцлагатай нам.
УИХ-ын  2012 оны сонгуульд бид 2 чиглэлд бодлогоо чиглүүнэ.
1.    Бид макро эдийн засгийн том өсөлтийг микро гэр бүлийн орлогын өсөлт болгон хувиргана.
2.    Бид авилга хээл хахуультай шийдэмгий тэмцэнэ. Шүүх хуулийн байгууллагын шинэтгэлийг дуусгана. Шударга ёсны зарчмыг хаа сайгүй хэм хэмжээ болгоно.

Бид бэлэн мөнгөний тараалтаас өөр замыг сонгоноо. Их бүтээн байгуулалтыг эхлүүлэн ажлын шинэ байрыг бий болгох нь АН-ын тэргүүлэх зорилтуудын нэг байх болно. АН ажил, бизнес, үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа бүх хүмүүсээ дэмжих бодлого дэвшүүлж байна. 1,5 тэрбум төгрөг хүртэл орлого олж, борлуулалт хийж байгаа бүх хүмүүсийнхээ орлогын албан татварын 10 хувийн 9 хувийг буцаан олгосноор 1 хувийн л татвартай болно. Дээрх бодлогыг хэрэгжүүлснээр Бид сая төгрөгийг хүн болгонд хавтгайруулж бэлнээр тараах бодлогыг өөрчилнө. Ажил хийсэн нь харин сая доллартай болох бодлогын боломжийг Монголчууддаа бий болгоно.

Журмын нөхөд өө,
Одоо шилжилтийн тухай бус хөгжлийн тухай ярьдаг болцгооё. Өчигдрийн тухай бус маргаашийн тухай ярьдаг болцгооё. ТВ мэдээ нь хүн амины хэргээр эхэлдэг, дандаа болж бүтэхгүй юм ярьдаг хар бараан саарал нийгмээ хүний хөгжил, шинэ үйлдвэр, шинэ үйлчилгээ, шинэ ажил амжилт ярьдаг, өнгөтэй өөдрөг нийгэм болгон өөрчилцгөөе. Дандаа болж бүтэхгүй байгаа зүйлийн тухай ярьж шүүмжилж дассан хүмүүсээ боломж, хөгжлийн тухай боддог, зүтгэдэг болгож өөрчилье.
Алийн болгон Монголчууд бид дурсамжаараа амьдрах юм бэ? Бид дурсамжаараа амьдрахгүй бид маргаашаараа амьдарна. Хэдий чинээ дурсамждаа хүлэгдсэн орон төдий чинээ хөгжлөө чөдөрлөдөг гэж би боддог.
Бид бэлэнчлэхээс илүү хөгжлийн арай өөр замаар явнаа. Өндөр хөгжсөн орнуудын иргэд шиг ажилтай, орлоготой, авдаг цалин орлого нь амьдралд нь хүрэлцдэг боломжийг хангана. Эдийн засаг нь ганц салбарын хөгжлөөс хамаарч хэзээ нүүрс, зэсний үнэ унах бол гэсэн айдсаас Монголчуудаа салгана. Олон тулгууртай Солонгорсон эдийн засгаа бий болгож, ажилтай орлоготой, Монголд төрснөөрөө бахархаж чаддаг иргэдтэй болно.

Сингапурт 1960-аад он, Өмнөд Солонгост 1970-д онд, Ирландад 1980-д он, Эстонид 1990-д он, Словакт 1998-2002 он, Гүржид 2004-2009 онд хийж чадсан их өөрчлөлтийг АН Монгол эх орондоо 2012-2016 онд хийж чадна. АН-ын сонгуульд ялсан тохиолдолд байгуулагдах шинэ Засгийн газар Монголын түүхэнд гарсан хамгийн бүтээлч Засгийн газар байх болноо.
Энэ сонгуулийн нэг онцлог нь УИХ-ын сонгууль, УБ хотынхтой сүүлийн 20 жилд анх удаа хамт болох гэж байна. Бидэнд нэг баг, нэг зорилгын төлөө хамтдаа зүтгэх сайхан боломж гарч ирлээ. УБ хотод нэг нам угсаа залгамжлах ёстой юм шиг 92 жил завсарлагагүй хаанчиллаа. Үр дүнд нь УБ-чууд бид гамшгийн бүсэд амьсгалж, гацаа түгжрэлд бухимдаж, гэр, сууцандаа бохир, цэвэр усгүй амьдарч байна. Асуудал олон байгаа. Бид хамгийн томоос нь барьж аван шийдэж эхэлнээ. Бид УБ хотод 5 зорилт дэвшүүлнээ. Авилгаас ангид УБ-ыгаа, агаар нь цэвэр УБ-ыгаа, амины орон сууцтай УБ-ыгаа, автомашины түгжрэлгүй УБ-ыгаа, асгасан хоггүй УБ-ыгаа  бид хамтдаа байгуулнаа.

Монголын ард түмэн билэгдлийг хүндэлдэг. Тоонд учир жанцан ургуулдаг. Монголчууд 3-ын тоог билэгдэн Ертөнцийн 3 ч гэж нэрлэдэг.
1206 буюу 1206 онд Монголчууд тив дэлхийд дуурссан тулгар төр улсаа төвхнүүлсэн.
1206 буюу 12 сарын 06-нд Ардчиллын төлөө намууд нэгдэж Ардчиллын ялалтаа хангасан.
1206 буюу 12 оны 06 сард Ард түмэндээ ялалтыг нь авчирцгаая.

Тэгэхлээр Ардчилсан нам ард түмнийхээ захиалгаар ялахаас өөр арга үлдэхгүй нь.  Ардчиллын ялалтыг ард түмний ялалт болгохоос өөр зам үлдэхгүй нь. Бид 70 жилийн турш бүтэхгүй нийгмийн байгууллыг биен дээрээ туршилаа. 20 жилийн турш шилжилтийн үе гэж ярилаа. Гэхдээ одоо цаг нь иржээ. Бид зовж, шилжиж дууслаа. Одоо боллоо. ОДОО:
            Хүн шиг амьдаръя
Улс шиг хөгжье
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (49.0.156.223)
    манан энэ луйварчингийн яридагаар бол монголчууд бугд өнгөрсөн дөрвөн жилд баян тарган болчихсон байх ёстой уулна одоо бас нөгөө улгэрээ ярисаар хурлийз элбэгээ дуурайгаад хошгоруулаад байвал гараад ирнэ гэж бодсон юм байхдаа ард тумэн тэнэг биш нэг л хууртана манан-н малнуудаа
    2012 оны 06 сарын 07 | Хариулах
  • zochin (182.160.34.0)
    za bolidoo chi
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • saka (202.179.19.78)
    dalan hudalch saihanbileg AH MAH 2 yag adilhan
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    11 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    1 цаг 0 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    1 цаг 4 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    1 цаг 43 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    3 цаг 52 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    4 цаг 7 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    4 цаг 15 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    4 цаг 19 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    4 цаг 22 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    4 цаг 38 мин
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    20 цаг 39 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    20 цаг 52 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    21 цаг 38 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    21 цаг 51 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    22 цаг 0 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    22 цаг 7 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    22 цаг 11 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    22 цаг 12 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    22 цаг 13 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    23 цаг 35 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
  • Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК