Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 30 гаруй хувь болох 800.000 гаруй мянган хүн болон гадаадын улс орнуудад амьдарч буй 200 орчим мянган иргэд интернэтийн байнгын хэрэглэгч болсон байгаагийн дийлэнх хувь нь залуучууд байгаа юм. Түүний дотор Facebook, Twitter зэрэг олон нийтийн харилцааны сүлжээнүүдэд Монголын олон мянган залуучууд нэгдээд байна.
Иймээс Ардчилсан Залуучуудын Холбооноос орчин үеийн дэлхий нийтийн техник, технологийн дэвшилтэт ололт болсон цахим ертөнцийг ашиглан хөгжлийн асуудлуудаар залуучуудтай санал бодлоо солилцох, тэдэнд ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулахаар болсон билээ.

“Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлгийн хуваарь :
2012.06.06- ны өдрийн 19:00 цагаас УИХ-ын гишүүн Р.Гончигдорж,
2012.06.07-ны өдрийн 19:00 цагаас Ч.Сайханбилэг
2012.06.08-ны өдрийн 19:00 цагаас УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Оюундарь нар тус тус зочноор оролцоно.