зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг: Хүн шиг амьдаръя Улс шиг хөгжие

2012-6-06
0
ЖИРГЭХ
Ардчилсан намын ёслолын их чуулган намын дарга Н.Алтанхуягийн хэлсэн үгийг хүргэж байна.
AltanhuyagАрдчилсан намын ёслолын их чуулган намын дарга Н.Алтанхуягийн хэлсэн үгийг хүргэж байна.

Сайхан Монгол орны минь саруул ухаант иргэд ээ
Санаа зорилго нэгт эрхэм журмын нөхөд өө

Та бүхэндээ зөөлөн салхи сэвэлзсэн энэ сайхан өдрийн мэндийг хүргэе! Өнөөдөр бид эв эеийн хүчээр их ялалтын буухиаг хурайлан дуудахаар хуран цуглаад байна. Тийм ээ. Энэ цаг мөчөөс эхэлж та бидний зүрх нэг хэмнэлээр цохилж, та бидний тархи нэг зорилгод төвлөрөх болно. Тэр олон зүрх Монгол орныхоо төлөө цохилж, тэр олон тархи Монгол түмнийхээ төлөө чилнэ гэдэгт би эргэлзэхгүй байна.

Айдсын салхийг хулжааж, ардчиллын салхийг хурайлсан Монгол түмэн маань төрийн түшээдээ сонгох хариуцлагатай мөчид тулж ирлээ. Энэ мөчид ардчиллаар овоглосон манай нам ард түмнийхээ итгэлийг дааж, ялалт байгуулахын төлөө сонгуульд орох гэж байна. Ардчилсан нам аливаа өрсөлдөгчөө ялахын төлөөх өчүүхэн зорилгоор энэ сонгуульд ороогүй ээ. Бид сайхан Монгол оронд саад учруулж байгаа бүхнийг ялахын төлөө энэ сонгуульд оролцож байна.

Бид аалзны тор мэт бүрхсэн авилгыг ялахын төлөө,
Ард олныг залхаасан хүнд суртлыг ялахын төлөө,
Амин хувиа хичээсэн бохир бүлэглэлийг ялахын төлөө,
Амьдрал ахуйг туйлдуулсан ядуурлыг ялахын төлөө энэ сонгуульд оролцож байна.
 
Ахан дүүсээ нөхөд өө

Энэ удаагийн сонгуульд ард түмэн ялах ёстой. Ардчиллын үр шимийг ард түмний нэг хэсэг хүртэж, нөгөө хэсэг нь хоосон хоцрох ёсгүй. Ардчилал бол хүнийг ялгадаггүй нийгмийн тогтолцоо. Тэр тогтолцоог манай оронд жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадахгүй байгаад л гол учир оршино. Чухамдаа хоосон амлагчид, хор найруулагчид ноёлсоор ирсэн гажиг тогтолцооны уршгаар сонгуулийн үр дүн сонгогч олноос хулжсаар өдийг хүрлээ.

Тэгэхээр ардаа алагчилдаггүй төр, түмнээ туйлдуулдаггүй засгийг бүрдүүлэхийн тулд ард түмэн ялах ёстой, Ардчилсан нам ялах ёстой. Ялахдаа бүрэн дүүрэн ялах ёстой.

Монгол хүн Ардчилсан намаас юу хүсэж байна вэ?

Тэд зөв сэдэл, шударга хөдөлмөрийг дэмжсэн төрийн бодлогыг хүсэж байна. Тэд авилгыг өөгшүүлж, ялзралыг тэлсэн бусармаг түшмэдээс салахыг хүсэж байна. Тэд дэлхийн хэмжээнд өрсөлдөж, олон улсад зөвшөөрөгдөх чанартай боловсрол эзэмшихийг хүсэж байна. Тэд эмнэлэгтээ итгэж, эмчдээ эргэлздэггүй эрүүл мэндийн зөв тогтолцоог хүсэж байна. Тэд бухимдал үүсгэж, дараалалд зогсоодог хүнд суртлаас ангижрахыг хүсэж байна. Тэд ардаа алагчилдаггүй төрийг хүсэж байна.

Монголын Ардчилал өнөөдөр юуг шийдэх хэрэгтэй вэ?


Авилгал

Монгол хүн, Монгол орон, эрх чөлөөний хамгийн гол дайсан бол авилгал юм.
-    Авилгал бол улс төрийн ялгаварлан гадуурхалын үндэс,
-    Авилгал бол төсөв нэрээр ард түмний хөрөнгийг үргүй зарж, үгүйрүүлэн завшихын эхлэл,
-    Авилгал бол хүн хүнийхээ эрх чөлөөнд халдаж, улс орон ялзрахын хамгийн гол шархлаа,
-    Авилгал бол Ардчиллын, Ардчилсан намын ирэх дөрвөн жилд үгүй хийх ёстой эрх чөлөөний дайсан юм аа.

Шударга ёс

Авилгалыг арилгах шударга ёсыг тогтоох хоёр нэг тэрэгний хоёр дугуй билээ. Сайхан Монгол орондоо шудрага ёсыг маар биш үйлдлээр тогтоох хамгийн гол үндэс АРДЧИЛСАН ЗАСАГЛАЛ гэж ойлгож байна.
-    Шударга ёс тогтооно гэдгээр 47 дугаар өргөрөгөөс өмнө орших хамаг Монголын нутгийг хууль бусаар гишгэх газаргүй болгон уралдан лиценз тараагсадын учрыг олж, хужрыг тунгаан, бузараас үүдээ хааж, буяны үүдийг нээхийг хэлж байна.
-    Шудар ёс тогтооно гэдгээр хот суурингийн болоод дархан газрыг хуулиас гадуур олгохыг болиулж, дахин ингэх арван хорын үндэсийг тасалж, хуулийн хүрээнд оруулахыг хэлж байна.
-    Шударга ёсыг тогтооно гэдгээр тендерээс төрсөн тэрбумтан, төрөөс төрсөн олигархаас салж, түмний нурууг амрааж, төрийн нурууг түмний үйлчилгээ болгохыг хэлж байна.
-    Шударга ёс тогтооно гэдгээр ардын хүү, саятаны хүү, сайдын хүү гурав хуулийн буулганд эн тэнцүү, зэрэгцэн суух тэр цагийг ёс болгохыг хэлж байна.
-    Шударга ёс тогтооно гэдгээр Монголын заяагаар бүрэлдсэн газрын доорх эрднэсээ хууль бусаар эзэмшсэн зальтай зайтай, мэдээлэлтэй хүний өөрийн бирдээс салгаж, баялгийн хуваарьлалтыг ил тод болгохыг хэлээд байгаа юм.
  Монгол хүний бас нэгэн салшгүй чухал үнэт зүйл бол ажилтай, орлоготой амьдрал. Одоо Монголчууд маань ажиллах, хөдөлмөрлөх цаг ирсэн.
-    Монголын төр дахин хөдөлмөрлөх чадвартайгаа халамжилж, хөдөлмөрийн чадваргүйчүүдийн эгнээг зузаалахгүй ээ,
-    Монголын төр хөдөлмөрлөх сонирхолтой иргэдээ хөсөр хаяахгүй ээ
-    Монгол хүн ажилтай байна гэдэг Монголын дархлаа юм аа,
-    Монгол хүн ажилтай байна гэдэг харийн нэгний идэш болохгүйн баталгаа юмаа
Тиймээс Эдийн засгийн хувьсгалаар ажил хөдөлмөрийг бий болгож, авилгалгүй нийгэмд дэхь Эрх чөлөөтэй, Эрдэм боловсролтой, Эрүүл чийрэг, Ажилтай орлоготой, Аюулгүй орчинтой Монгол хүнийг бий болгож Монгол хүн Монголдоо сайхан амьдрана гэдэгт  итгэлтэй байна.

Нийслэл

Мөн өнөөдөр дурдахгүй өнгөрч болшгүй сонгуультай холбоотой асуудал бол Нийслэл Улаанбаатар юмаа. Ардын нам ардчиллын 22 жил тасралтгүй нийслэлийг удирдахдаа өнөөдрийн эмх замбараагүй байдал, эх захгүй утаа униарыг бий болгожээ.
Одоо энэ байдлыг итгэлтэй удирдлага, шинэ сэтгэлгээ өөрчилж чадна. Харин тэр итгэл даасан, шинээр сэтгэсэн баг бол Ардчиллын баг юмаа.
Тэгвэл бид Улаанбаатарыг өөрчлөх тэрл баатруудын жагсаалтыг Монгол улсын баатар Эрдэнийн Бат-Үүлээр тэргүүлүүлж байгаа билээ. Утаанд хахаж, түгжрэлд бухимдаж, сургуулийн хүүхдийн биеийн тамирын талбайг дээрэмдэж, ногоон бүсийг нохойн замаар оруулсан энэ хотыг бидэнд нэг удаа өгөөд үз. Бид өөрчилж чадна. Өөрчилж чадах баатраар ахлуулсан ардчиллын баатрууддаа амжилт хүсье.

Эрхэм журмын нөхөд өө

Ардчилагчид юунд зорьж тэмүүлж байгааг, юуг хийж бүтээхийг, улс орноо яаж өөд татахыг харах хүсэл монгол түмэнд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Ардчилсан намд ачааны хүндийг үүрүүлж, цөхөрсөн сэтгэлийнхээ цангааг тайлах эрмэлзэл монгол түмэнд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Ардчилагчдыг ирийг шалгаж, бярыг таних битүүхэн мөрөөдөл Монгол түмэнд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Халуун дулаан итгэл ямагт эрч хүч, зөв тэмүүллийг дагуулдаг. Ард түмнийхээ итгэлийг даасан шиг даах ёс жудаг, итгэл үнэмшил, нөөц боломж манай намд бий гэдгийг Ардчилсан намын даргын хувьд энэ эрхэм индэр дээрээс батлан хэлье.

Ардчиллын үрийг суулгасан атар газрынхаа шимийг ард олондоо хүртээх их аянд бүгдээрээ гар гараасаа барин мордоцгооё. Та биднийг итгэж найдсан, эвсэж дэмжсэн, зэмлэж зөвлөсөн Монгол түмний минь халуун элэг тосно. Тэднийхээ элгийг эмтэлж, сэтгэлийг сэмлэхгүй байх хатуу андгайг өнөөдөр тавьцгаая.

Түмэн олны минь итгэл түшиж, төрийн жолоог атгуулах цаг мөчөөс Ардчилсан Монголд Ардчилсан засаг тогтож, шударга ёс, тэгш амьдралын үүр цайх болно. Тэр үүрийн гэгээг хамтдаа угтацгаая.


Ахан дүүс, журмын нөхдөө

Та бид их хэнгэрэгээ дэлдэн, их бүрээгээ үлээж, их цэргээ жагсаан тулааны талбарт жигдрэн бэлэн боллоо.

Ардчилалын дайчин армийн 76 өрлөг, 76 түмэнтэйгээ ялалт байгуулж, АРДЧИЛСАН ЗАСАГ тогтоох өрсөлдөөнд жигдрэн жагслаа.

Ардчилсан хувьсгалын үргэлжлэл, эдийн засгийн хувьсгалын их салхи хөдөлвөл нижигнэнхэн хөдөлтүгэй.

Хамтдаа ялалтын төлөөх урагшаа. Журмын анд нараа бид ялна. Бид чаднаа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (122.201.18.139)
    mongolchuud hun shig bish nohoi shig amidarch baisniig, uls maani buren erht uls bish baisniig AH-han uzej baigaa yum baina iinhuu AH-han mongoliin ard tumniig mongol ulsiig doromjilj baina.ingej doromjilson nam yaj yaldag yum boldoo.
    2012 оны 06 сарын 07 | Хариулах
  • teneg altanhuayag nivsh mini, urid ni tegeed (182.160.25.7)
    teneg altahuayag nivsh mini, urid ni tegeed yu shig amidarch bsiin, mal shig amidarch bsiin muuu, chi lav hun shig amidruulah bodlogo bolosruulaltsaj chadahgui, zail . shine humuust sanalaa ugnu, ene MANAN d l lav uguhgui.
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
    • ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ААЛЗНЫ ТОРОНД ОРООЦОЛДОГСДЫГ ЭХ ОРОН БАЯЛАГАА ХАРИЙН ХУЛГАЙТАЙ ТОНОЖ БАЯЖАЖ БАЙГАА МАНАН н ЛУЙВАРЧАДААС ХАЙХ ОЮУТОЛГОЙН МОНГОЛД АШИГУЙ УРВАГЧЫН ГЭРЭЭ ХИЙЖ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХАХУУЛ АВСАН ЭЛБЭГДОРЖ БАЯР БАТБОЛД АЛТАНХУЯГ ТОЛГОЙЛОГЧТОЙ НОВШЫН ЭРЛИЙЗУУД САЙД БАЯРЦОГТ ГАНСУХ ЗОРИГТ ХУРЭЛБААТАР ИЗНН-Н ОЮУН- МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУН ХЭЗЭЭЧ ХИЙХГУЙ- БОРООГИЙН НАЯАН ТОНН АЛТЫГ ХУЛГАЙЛСАН БАТБОЛД ЭЛБЭГДОРЖЫН БААВАР ЛУ БОЛДТОЙ ХИЙСЭН СЭРГЭЭН БОСГОЛТ БАНК ДАНПУУРУУЛЖ ОЛСОН ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАР УЛААНБААТАРЫН АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРЖ ХЭДЭН ТЭР БУМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОЛСОН ЭНХБОЛД БАДАМУНАЙ БОЛОН ХОТЫН ФРАКЦ ХУРЭЛСУХЫН АРДЫН ХАДАГЛАМЖ ТОНОЖ ХЭДЭН АРВАН ТЭР БУМ ДОРЛИГЖАВЫН ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЙЛСАН ХЭДЭН ТЭРБУМ НЯМДОРЖЫН ЧОЙЖИЛСУРЭНГЭЭР ХАЛХАВЧЛАН ТАВАН ТОЛГОЙН ТЭЭВЭРЭЭС ОЛЖ БАЙГАА АШИГИЙН ХАЖУУД ЭНХБАЯРЫН УНЭГУЙДУУЛЖ АВСАН ГЭЭД БАЙГАА ОДОО ХУРТЭЛ БАТЛАГДААГУЙ ЭВДЭРХИЙ БАЙШИН БАЙШИНГИЙН БУЛАН ХИЛЭЭР ХӨНГӨЛӨЛТЭЙ ОРУУЛСАН НОМ БОЛ ЗУГЭЭР ЛУЙВАРЧИДЫН УЛС ТӨР
      2012 оны 06 сарын 06
  • teneg (182.160.25.7)
    teneg al tai huayag novsh, urid ni tegeed yu shig amidarch bsiin mak shig l amidarch bsan biz de, chi bol huniig hun shig amidrah bodlogo bolovsruulah gahai yagaad ch bish , chi lav chadahgui.
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.47.131)
    одоо ард түмэн хошгорохоо больсоон. АН МАН тарах хэрэгтэй.
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • zochin (49.0.141.54)
    eooo altantuya chi yaj ingej amniii zorgooroo chaljij chadaj bnaa. bid yalnaa 76n urlug ch geh shig . holochij muruud bitgii neteer muuduud bai zail
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.18.137)
    ЭНХБАЯРЫН ХЭЛЭЭД БАГААГ ДАВТААД БАЙНА. ӨӨР ҮГ ОЛДОХГҮЙ БАЙНА УУ
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • zochin (219.250.222.116)
    za shaa aalzaa hun chig amidarch uls ch hogjih hugatsaa zondoo bolloo chi garch irehguiee
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • zochin (49.0.141.54)
    hooe altantuya chi 20.n jiliin daraa iim yum yariahaa bolij vz.yun uls shig hugjih yu yariad bga lalar ve chi. heniig huuraad bgaan ain. zail novshoooooo
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • хүн (202.170.83.202)
    та нар газрын тосоо нэрж шатахууны хямарлаас гаргаж чадахгүй юм бол больцгоо
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    13 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    1 цаг 2 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    1 цаг 6 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    1 цаг 45 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    3 цаг 54 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    4 цаг 9 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    4 цаг 17 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    4 цаг 21 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    4 цаг 24 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    4 цаг 40 мин
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    20 цаг 41 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    20 цаг 53 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    21 цаг 40 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    21 цаг 53 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    22 цаг 1 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    22 цаг 9 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    22 цаг 13 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    22 цаг 14 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    22 цаг 15 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    23 цаг 37 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
  • Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК