Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Сайханбилэг ба өнгөрсөн нэг жил

2015-11-20
0
ЖИРГЭХ

        Нэг жилийн өмнөх энэ өдөр Ч.Сайханбилэг УИХ-ын гишүүдийн 95.5 хувийн саналаар Ерөнхий сайд болжээ. Энэ үед УИХ-ын гишүүд түүнд хандан хэлсэн үгэндээ “Хүнд үед зориг гарган Ерөнхий сайдад нэр дэвшсэн учир дэмжиж байна” гэж онцолж байв. Тэр үнэн. Ч.Сайханбилэг улс төр, эдийн засгийн хүндхэн нөхцөлд Ерөнхий сайд болсон.

Түүнийг ажил авахад төсвийн алдагдал 808 тэрбумаар тасарснаас гадна өр зээл нь өндрөө авч гадаадын хөрөнгө оруулалт хоёр дахин буурч, валютын төгрөгтэй ханш хоёр мянга руу дөхсөн байв. Мөн Тавантолгой, Оюутолгой зэрэг уул, уурхайн томоохон төслүүд нь гацаанд ороод яах нь тодорхойгүй байлаа. Улс төрийн хувьд ч дээр, дооргүй хямралын байдалтай байсан юм. Ч.Сайханбилэгт өмнөх сайдууд шиг их мөнгө байсангүй. “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэх үгийг уриагаа болгосон тэрбээр  элгээрээ мөлхсөн эдийн засгийг сэргээх аргыг Тавантолгой, Оюутолгойгоос хайсан ч бүтэлгүйтсэн юм. Гацууртын ордыг ухуулахгүй гэсэн нэг хэсэг нь Төрийн ордны гадаа жагсаж байсан бол Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөх төслийг нь ордон дотор унагасан. Энэ мэт янз бүрийн шалтгаанаар эдийн засаг сэргэсэн зүйлгүй бахь, байдгаараа байна.

 

Тэрбээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд өөрийн болон өрөөлийн намынхны янз бүрийн хатгаасанд ажилласныг хүмүүс мэднэ. Гэхдээ тэднийг сөрж, шийдэмгий зоригтой ажилласан уу гэвэл үгүй. Үүний нэг илрэл нь МАН-ыг Засгийн газраасаа хөөсөн явдал байв. Уг нь тэр үүнийг хүсээгүй. Намынх нь зарим дарга нарын шахалт түүнийг МАН-аас сонгогдсон зургаан сайдаа үдэж өгөхөд хүргэсэн юм. Харин одоо МАН Ч.Сайханбилэгийн хүчтэй сөрөг хүчин болж ажиллаж байна. Ер нь түүнийг хазайсан дээр нь түлхэхээр хүлээж буй хүмүүс их. Анх 19 сайд 17 дэд сайдтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн Шийдлийн Засгийн газар энэ сарын 2-ноос дэд сайдгүйгээр ажиллаж эхэллээ. Оюутолгойн асуудлаас болж Ч.Сайханбилэгийг унагах ажил удахгүй эрчимжиж мэднэ гэх мэдээлэл бий. Харин тэр хүртэл Тавантолгой шийдэгдэхгүй байсаар өнгөрөх нь. Оюутолгойн хувьд удахгүй далд уурхайн хөрөнгө оруулалтын санхүүжилт нь орж ирэхээр хүлээгдэж байна. Харин бусад том төслүүд нь нэг л явцгүй гацсаар.  Ч.Сайханбилэгийн бүрэн эрхийн хугацаа зургаан сарын дараа дуусна. Тэр болтол түүнд болон Засгийн газарт нь юу тохиолдохыг хэлэхэд эрт байна.

 

Шийдлийн Засгийн газрын өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж, бүтээсэн ажлыг нь сонирхуулъя.

 

- Монгол улсын бүрэн цахилгаанаар хангах Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг суурь тавигдав.

 

- Олон жилийн туршид эвдрэлтэй явж ирсэн Төв цэвэрлэх байгууламжийш засварлах ажлыг ирэх хавраас эхлүүлэхээр боллоо.


- Өдөрт 900, жилд 270.000 шоо метр бетон үйлдвэрлэх МАК компанийн бүрэн автомат хийт бетоны үйлдвэр ашиглалтад оржээ.


- Жилд сая тонн цемент үйлдвэрлэж дотоодын хэрэгцээний тал хувийг хангах “Монцемент” үйлдвэр ашиглалтад оров. Үйлдвэрийг “Чингис” бондын 45 сая ам.доллараар санхүүжүүлжээ.


- ДЦС-5 төслийн гэрээг байгуулжээ. 450 МВт цахилгаан, 587 МВт дулаан үйлдвэрлэх энэ станцыг барьж угсрахад 2700 гаруй хүн ажиллах тооцоо бий.


- IV цахилгаан станцын  хүчин чадлыг 123 мегаваттаар нэмэгдүүлжээ. Энэ нь 1983 оноос нийслэлийнхний 80 хувийг цахилгаан дулаанаар хангаж ирсэн уг станцад хийгдэж буй томоохон өргөтгөл гэж хэлж болно.


- “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”-ыг 35 МВт-аар өргөтгөх ажлыг эхлүүллээ. 55 сая ам.долларын өртөгтэй энэ төсөл хэрэгжсэнээр Эрдэнэт хот төдийгүй төвийн бүсийн эрчим хүчний системд эерэг нөлөө үзүүлнэ гэж Засгийн газар үзэж буй.


- Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө батлагдлаа. 2013 оны наймдугаар сараас зогсонги байдалд орсон Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилснээр зургаан тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм.


- Яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын хот доторхи хэрэгцээнд том оврын автомашин хэрэглэхийг зогсоож, 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг автомашин ашиглах шийдвэр гаргав.


- Төрийн өмчийн төлөөлөгч буюу төлөөлөн удирдах зөвлөлд төрийн захиргааны албан хаагчийг цаашид томилохгүй. Ингэснээр төрийн өмчийн компани, аж ахуйн нэгжид давуу эрх олгох явдал үгүй болох гэнэ.


- Элэгний С вирустэй 128 мянга гаруй иргэддээ зориулж эмчилгээний 98-99 хувийн үр дүнтэй АНУ-ын ХАРВОНИ эмийг нийлүүлэхээр болов. АНУ-д курс эмчилгээний үнэ нь 94 мянган ам.доллар байгаа энэ эмийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 1200 ам.доллараар оруулж ирэх юм.


- АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монгол Улсад дахин төсөл хэрэгжүүлэхээр болов. МСС-аас өмнө нь манай улсад 285 сая ам.долларын төсөл амжилттай хэрэгжүүлсэн юм.


- Завхан, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажил концессийн барих-шилжүүлэх нөхцөлөөр амжилттай хэрэгжиж байна. 2015 онд 1000 гаруй километр хатуу хучилттай авто зам баригджээ.


- Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км зам энэ онд ашиглалтад орсноор баруун 5 аймгаас бусад аймгийн төвүүд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож дуусах юм байна.


- Чингис хаан нисэх буудал дотоод нөөц бололцоогоо ашиглан цагт 800 зорчигч хүлээж авдаг байсан танхимаа 1200 болгон өргөжүүлэн тохижууллаа. Мөн зорчигчид шинээр байгуулагдсан транзит танхимаар дамжин дараагийн онгоцонд суух боломжтой болжээ.


- Импортыг орлож, экпортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлд 300 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • зочин (202.9.41.26)
    Сайханбалай гарч ирэхдээ төрийн дарамт,төрийн дарамт,төрийн дарамт гэсэн лоозон дэвшүүлж гарч ирсэн юм бишүү.Баярцогт хусаад өгье,хусаад бас дахин хусье гээд энэ 2 тэнэг нэг тэрэгний 2 дугуй болж төрд ийм хүн хогнууд байснаас төр дампуурлаа.ЗГ унагах хэрэгтэй хариуцлага тооцох хэрэгтэй малнууд
    2015 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (182.160.34.172)
    алцанхуяг муу байсан. сайханбилэг бүүр муу байна. улам л додлоо.
    2015 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (203.194.118.65)
    ALTANKHUYAGT DURGUI BAILAA. MUULDAG BAILAA. GEVCH ODOO NEG JILIIN DARAAH UNDURLUGUUS HARAHAD TER HUN MASH IH ZUIL HIIJEE. HUDAL HOOSON YARIAGUI BAISAN. ODOO ENE SAIHANBILEG BOL YERDUU L SAIHANBALAG SHUDEE. DAANCH HUDAL HOOSON YARISAN, EDIN ZASAG EDIIN ZASAG GEJ TSEEJEE DEMII DELDSEN DELCHIGNESEN BANDI. UUR YU CH BISH
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • зочинф (112.72.11.130)
    Төв цэвэрлхийг ааль 2 жилийн өмнө концест оруулсан харин Сайханбилэг жилийн өмнө гарч ирүүтээ хамгын түрүүнд энэ концессыг нь хүчингүй болгосон. Одоо төв цэвэрлхээ эргээд концесст оруулснаа ажил хийсэн гэж ингэж тайлбарлажаагаа бол естой уучлаарай гэж хэлмээр байна. Ер нь энэ жагсаалтанд Сайханбилэгийн хийсэн гэх ажил бараг алга даа
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.26.193.168)
    САЙХАНБИЛЭГИЙН ХИЙСЭН ГЭХ АЖЛЫН ЖАГСААЛТ АЛТАНХУЯГИЙН ХИЙСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ШҮҮ ДЭЭ ХҮНИЙ ХИЙСЭН ЮМААР ХҮҮДЭГНЭЭД ЯАХАВ ШУДАРГА БАЙЦГААЯ ТҮҮХИЙГ МУШГИЖ БОЛОХГҮЙ ЭЭ
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (46.101.74.197)
    Нийслэлчүүдэд маш их хэрэгтэй бдаг дулаан цахилгааны асуудлуудыг шийдвэрлэсэн байна харин хөдөө орон нутгийханд маш их тулгардаг бензиний үнийг бууруулах нь ингээд бодохоор олон л ажил хийгээд бга юм даа
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (46.101.74.197)
    ES bol uneheer ew negdelteigeer erh barij bga harin naminh ni heden nohod l ih lai bolj bn da
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (46.101.74.197)
    Bayar hurgie ih l ajil amjuulsan bn iluu ihiig hiih heregtei shu zaluu hun arai l oor ajillaj bga amjilt
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (46.101.74.197)
    Хүмүүс хямрал нүүрлээд бна л гэх гэхдээ 10 жилийн бацаанууд iphone6 бариад л ихэнхи нь буган гутал өмсөөд л бна шүү дээ энэ хямрал мөн үү бүгдл машин бариад л түгжрээд бна энэ хямрал уу
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
    • Зочин
      Үнэн шүү Монголд хямрал огтоос нүүрлээгүй гэж бодож бна машин унаад л давюхиад бна ш дээ машингүй л бол гарч явж чадахаа байсан хүмүүс илүү олон болсоор л бна энэ бол хямрал биш
      2015 оны 11 сарын 20
    • Зочин
      Үнэн шүү Монголд хямрал огтоос нүүрлээгүй гэж бодож бна машин унаад л давюхиад бна ш дээ машингүй л бол гарч явж чадахаа байсан хүмүүс илүү олон болсоор л бна энэ бол хямрал биш
      2015 оны 11 сарын 20
  • Зочин (46.101.74.197)
    mash hund ued zasag udirdaj ehlesen gehdee doordulagui ni l ene zasgiin hiih yostoi ajil bsn hiij ch chadlaa gj bodoj bn
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (46.101.74.197)
    Шатахууны үнийг нэг түвшинд хүргэж бга нь маш зөв шийдвэр болсон шүү хөдөөгийн бидэнд маш том дэмжлэг
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (46.101.74.197)
    1 жилийн хугацаанд гэхэд маш олон ажил хийж бүтээсэн шүү сайн байна
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    3 цаг 40 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 4 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    4 цаг 7 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    4 цаг 19 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    4 цаг 26 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    6 цаг 33 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    6 цаг 47 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    9 цаг 49 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    10 цаг 12 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    10 цаг 29 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    10 цаг 32 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    10 цаг 47 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    10 цаг 55 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    11 цаг 7 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    11 цаг 36 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    11 цаг 48 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    11 цаг 56 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    12 цаг 7 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК