Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Намхайнямбуу: Эрдэнэт үйлдвэр хямралд сөхрөхгүй

2015-11-27
0
ЖИРГЭХ

Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тухай зарим асуудлаар Ерөнхий захирлын хөгжлийн асуудал хариуцсан  орлогч Б.Намхайнямбуутай ярилцлаа.

 

-Эрдэнэт үйлдвэр энэ өдрүүдэд нээлттэй хаалганы өдрийг амжилттай зохион байгууллаа. Та бүхэн үйлдвэрээ өргөжүүлэхийн хэрээр орон нутгийн хөгжлийг ч орхигдуулахгүй ажиллаж байгаа юм байна?

 

-Манай үйлдвэр уул уурхайн салбарт үргэлж үлгэр жишээ үйлдвэр байсаар ирсэн. Үүнийг орон нутагтайгаа хэрхэн хамтран ажиллаж байгаагаас харж болох юм. Бусад аймгуудад байгуулагдсан, үйл ажиллагаагаа явуулдаг уул уурхайн үйлдвэрүүд бидний жишгээр ажиллаасай гэдэг үүднээс хийж бүтээснээ сурталчилж, тайлагнаж байна.

 

-Орхон аймагт нэлээд олон бүтээн байгуулалтын ажил өрнүүлж байгаа юм байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

 

-Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагаа нь уул уурхайн тухай хууль, ашигт малтмалын тухай хууль, аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлого, орон нутгийн хөгжлийн тухай бодлого гээд олон үзэл баримтлал дээр тулгуурлан хамтарч ажиллаж байгаа юм. Бид 2013-2017 он хүртэл хамтарч ажиллах төлөвлөгөө, хэлэлцээр хийсэн. Орон нутгийг хөгжүүлэх талаар нэлээд олон ажлыг хийж, хэрэгжүүлэж байгаа. Тухайлбал зам засварын ажил, инженерийн шугам сүлжээ, барилгын фасадны ажил гээд олон талын ажлыг хийж хэрэгжүүлж байна.

 

-Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар олон ажлыг хийж байгаа гэсэн. Орон нутгийн иргэдийн бизнесийг дэмжих талаар ямар ажлыг хийж байна вэ?

 

-Бид нийт импортын бараа бүтээгдэхүүний худалдан авалтын 30 хувийг орон нутгаасаа авна гэж хэлэлцээрт тусгасан. Тэгвэл өдгөө 39 хувьдаа хүрээд байгаа. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон Булган Эрдэнэтийн онгоцны буудал ашиглалтад орвол энэ тоо улам бүр өсч, өргөжин хөгжих боломжтой юм.

 

-Дэлхийн зах зээлд зэсийн үнэ унаж, эдийн засгийн хямрал болж байна. Та үйлдвэрийн хувьд улсын төвсийн багагүй хувийг бүрдүүлдэг болохоор төрөөс ямар нэгэн байдлаар дарамт ирж байна уу?

 

-Монгол Улс санхүүгийн хямралд нэрвэгдэх  нь гэж 2013 оноос л ярьж, хэлж л байсан. Энэ ч үүднээс манай үйлдвэр олон мянган ажилтнаа цомхотгох, үйл ажиллагааныхаа хүрээг хумихгүйн тулд 2013 оноос хямралын эсрэг бодлогын арга хэмжээ авч эхэлсэн. Өнгөрсөн онд улсын төсөвт Эрдэнэт үйлдвэр  462 тэрбум, энэ онд орон нутгийн төсөвт 42.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн.  Мэдээж, дэлхийн зах зээлд зэсийн үнэ  унахын хэрээр улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх мөнгөний хэмжээ  багасна. Тэгэхдээ өөрсдийнхөө  дотоод нөөц боломжийг ашиглаж, инновацийг нэвтрүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх гэх мэт ажил хийж байна. Үүний үр дүнд өөрийн өртөгийг бууруулах замаар нэлээд ажил хийсэн. Энэ хэмжээгээр хямралыг даваад гарчихна. Олон ч хямралыг Эрдэнэт үйлдвэр давж гарч л байсан.

 

-Шилэн данстай холбоотой танай үйлдвэрийн талаар таагүй мэдээлэл гарч байсан. Үнэхээр та бүхэн шилэн данс хөтлөх, тайлагнах боломжгүй юм уу?

 

-Шилэн данс үндсэндээ төсвийн байгууллагад хамаатай зүйл. Жишээ нь, Төрийн яам, Тамгын газар, Засаг дарга гэх мэт. Харин төрд мөнгө өгдөг газарт хамааралтай биш. Хоёрт, Эрдэнэт үйлдвэр Орос, Монголын хамтын хэлэлцээртэй учраас олон улсын гэрээ хэлэлцээрээр явах учиртай. Энэ хэлэлцээрт тухай асуудал ороогүй. Энэ мэт байдлаас болоод  100 хувь тайлагнахад хүндрэлтэй байгаа. Ямар ч гэсэн Улаанбаатар төмөр зам, Монголросцветмет, Эрдэнэт үйлдвэр нийлж энэ асуудлыг шийднэ. Засгийн газарт асуудлыг тавьсан байгаа. Гэхдээ манай үйл ажиллагааны зардлын талаарх мэдээлэл бол нээлттэй байгаа.  

 

-Эрдэнэт үйлдвэр оросын талд төлөх ёстой ногдол ашгаа өгч чадахгүйгээс болж оросын талд шилжих магадлалтай гэх яриа гарсан байсан?

 

-Ийм зүйл огт байхгүй. Энэ бол олны хэлдэгээр явган яриа. Ногдол ашгийн тухайд Оросын талд өгөх ёстой ашгаа өгөхөд асуудал байхгүй.  

 

-Эрдэнэт үйлдвэрийн санхүү өнөөдөр ямар түвшинд байна вэ?

 

-1990-ээд оны үед Эрдэнэт үйлдвэр улсын төсвийн 40 орчим хувийг бүрдүүлдэг байсан. Харин одоо улсын төсвийн 10-15 хувийг  бүрдүүлж байна. Ер нь, манай онцлог бол хуучин нийгмийн үед байгуулагдсан болоод тэр үү  нийгмийн хариуцлагаараа манайх шиг үйлдвэр Монголд байхгүй. Эрдэнэт үйлдвэр хоёр жигүүртэй гэж үзвэл нэг нь нийгмийн хариуцлага, нөгөө нь улсын төсвийнхээ ихэнх хувийг бүрдүүлж өгдөг явдал юм.

 

Уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг үйлдвэрлэдэг томоохон үйлдвэртэй болно

 

-Уурхай дагасан хотын хөгжлийг уурхайн насаар тодорхойлох явдал байдаг?

 

-Уурхай дагасан хот...  Ер нь Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн  Эрдэнэт хот үүссэн. Тэгэхээр социалист  үеийн хэв шинжийн хот учраас манайхан тэгж хүсээд байгаа хэрэг. Оюутолгой бол хэдэн гэр бариад хүмүүсээ сардаа ганц, хоёр удаа гэрт нь хариулдаг. Тухайн суурин газрыг хөгжүүлье гэвэл үйлдвэр байгуулсан тохиолдолд тавих л ёстой асуудал. Ер нь, хотоо  дагаж л хөгжинө. Түүнээс биш Эрдэнэт үйлдвэрээ дагана гэж байхгүй. Хаалтын менежмент гэдэг бол энэ уурхай цаашдаа, ирээдүйд 30-40 жилийн дараа энэ район, Эрдэнэт хотыг хөгжүүлэхэд бүх мөнгө чиглэгдэж, сан нь байгуулагдан орон сууц нь баригдаад, байгаль орчин нөхөн сэргээлт хийгдээд явах ёстой юм.  Ингэж байж л дэд бүтэц хөгжинө. Тийм учраас уурхайг дагасан хот гоё  болно л доо.

 

-Хаалтын менежмент гэснээс Эрдэнэт үйлдвэрийн нөөц баялаг дуусвал энэ хотыг юун дээр тулгуурлан хөгжүүлэх вэ. Та бүхэн хаалт хөгжлийн менежметийг боловсруулан ажиллаж байгаа гэсэн?

 

-Тийм ээ. Эрдэнэт үйлдвэр хөгжлөө гурван удаа 10 жилээр төлөвлөсөн байдаг юм. 1994 онд анхны  концвенцийг боловсруулж байсан бол дараагийнх нь  2004 онд боловсруулсан. Одоо  гурав дахь удаагаа төлөвлөж байна. Энэ концвенц дотор түрүүчийн хоёр нь үйлдвэрлэлийн дөрвөн цех буюу ил уурхай, РМЗ, засвар механикийн завод, авто тээврийн  байгууллага, баяжуулах фарик гэсэн энэ дөрвөө түшиглэн боловсруулсан байдаг.

 

Харин одоо Уурхайчны соёлын ордон, спорткомплекс, амралтын бааз гээд бүгдийг нь нийлүүлэн авч үзэж байна. Жишээ нь, 40 жилийн дараа гэхэд  засвар механикийн завод Монголын уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэгийн үйлдвэр болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоо бид “Оюутолгой”-н зарим хэрэгцээтэй тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл,  Таван толгойн  уурхайн зарим сэлбэгийг мөн үйлдвэрлэж байгаа.

 

Үүнийгээ цаашдаа бие даасан үндэсний том үйлдвэр болгох төлөвлөгөөтэй байна. Зөвхөн уул уурхай гэж төлөвлөсөн ч зарим нөхөд маань машин, техник үйлдвэрлэнэ гэж ярьж байгаа. Ямар ч байсан Оюутолгой, Багануур, Шивээ-Овоо, Тавантолгой үйлдвэрүүдэд шаардлагатай байгаа уул уурхайн сэлбэг, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг үйлдвэр байгаасай гэж хүсч байгаа.

 

-Мөн “Эрдэнэт” үйлдвэр “Эрдэнэт медикал” оношилгоо, эмчилгээний төвийг нээхэд бэлэн болж байгаа гэсэн. Энэ талаар?

 

-Манай үйлдвэр "Эрдэнэт медикал" эмнэлгийг өөрсдийн хөрөнгөөр бариад өгсөн. Үүнийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Япончуудаас авах юм. Энэ эмнэлэг үйлдвэрийн ажилчдад хөнгөлөлттэйгөөр үйлчилнэ. Мөн Булган, Сэлэнгэ гээд бусад аймгуудын иргэд ч эмчлүүлэх боломжтой. Шаардлагатай бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон алсын зайн оношилгоо хөтөлбөрийг боловсруулан Япон руу явж эмчилгээ хийлгэх гэх мэт үйлчилгээг нэвтрүүлж байна. Нэг үгээр хэлбэл, Японы менежмент болох  эмч өвчтөн рүүгээ ойртсон тэр л үйлчилгээг нэвтрүүлнэ. Японы элчин сайд "Монголчууд ноён зантай" гэж тодорхойлсон байна лээ.

 
Үйлчлүүлэхээр ирсэн өвчтөнийг "Чи яах гэж байна гэсэн үл хүндэтгэсэн байдлаар ханддаг. Тиймээс "Эрдэнэт медикал” оношилгоо, эмчилгээний төв нь "Эмчлүүлэгч бол хаан" гэсэн байдлаар хандаж та ямар үйлчилгээ авах уу гэж дээшээ харж сэтгэл ханамжийн 100 хувийн үйлчилгээг үзүүлсэн эмнэлэг байна л гэж хүсч байгаа.

 

-Эрдэнэт үйлдвэр олон шинэ зүйлийг санаачилж, дотооддоо үйлдвэрлэж эхэлж байгаа нь үйлдвэрлэлийн үе эргэн ирэх нь гэсэн бодлыг төрүүлж байна. Тэгвэл үйлдвэрийн дараагийн төлөвлөгөөг сонирхвол бас шинэ санаа, баялаг бүтээх боломжууд гарч ирэх байх гэж найдаж байна?

 

-Манай инженер, техникийн ажилчдын мөрөөдөл бол зэсийн  баяжмал хайлуулах үйлдвэр байгуулах явдал. Энэ үйлдвэрийг байгуулахаар инженер техникийнхээ ажилчдын дунд урьдчилсан ТЭЗҮ боловсруулаад, БНХАУ-ын  сүүлийн үеийн технологи авахаар Аж үйлдвэрийн яаманд танилцуулсан байгаа. Мөн сайдын дэргэдэх хүнд үйлдвэрийн зөвлөлд танилцуулаад дэмжигдсэн. Энэ бол үндэсний том үйлдвэр болох юм. Үйлдвэр байгуулагдахаар Оюутолгой, Цагаан суваргаас хэр их баяжмалаа авах уу гээд  төртэйгөө ярилцаад суувал шийдлийн ард гарах л байх даа.  Гэхдээ төсөвт дарамтгүйгээр гадаадын хөрөнгө оруулалтаар шийдэл зүгээр юм уу  гэж  урьдчилсан байдлаар ярьж байгаа. Тэгэхээр Монголд зэсийн баяжмал  хайлуулах үйлдвэрээ ашиглалтад оруулж чадвал гидрометалургийн үйлдвэрийн том суурийг тавих юм. Энэ үйлдвэрийг дагаж олон ч салбар хөгжинө. Бусад үйлдвэрээ дэмжих эрин үе гарч ирнэ гэж харж байгаа. 

 

Б.Энхжин 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.113.18)
    Hurdan hurdan
    2015 оны 11 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    17 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    57 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    1 цаг 11 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    1 цаг 41 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    2 цаг 11 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    16 цаг 41 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    17 цаг 46 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    18 цаг 5 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    18 цаг 11 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    18 цаг 29 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    18 цаг 37 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    21 цаг 52 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    23 цаг 35 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    23 цаг 40 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    Өчигдөр 09 цаг 03 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК