Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чингисийнхээ хөшөөг босгохсон доо

2015-12-04
0
ЖИРГЭХ

Дэлхийд зартай уран барималч Даш Намдаковын урласан Чингис хааны хөшөө Монголын газар дээр хөл тавиад хагас жил боллоо. Тэртээ Лондонгоос ирсэн юм шүү дээ, уг нь. Ингэхэд Английн нийслэлийн Гайд паркт Чингисийн хөшөөг босгосон тухай манайхан сонсоод яахаараа тэнд залдаг юм гээд яасан их уурлаж байсан гэж бодно. Олон хүн энд хуурай агсам тавьж байлаа шүү дээ. Харин хэн гэдэг нөхөр түүнийг бүтээж, хамгийн ихэмсэг хямсгар англичуудын зүрхэн дээр Их хааны маань хөшөөг сүндэрлүүлэв гэдгийг сонирхсон хүн цөөхөн байх. Зүй нь үүнийг зориглон, хийж, зорилготойгоор босгосон монгол хүү даш Намдаковоор бахархаж суух ёстой байлаа шүү дээ.

 

Хамгийн азтай нь энэ хөшөөг монгол цусны хүн урлажээ. Хамгийн азтай нь түүнийг эрхэм гишүүн Монголдоо залав. Бас хамгийн азтай нь хөгшин Европын юм үзсэн додигоруудын нүдийг Чингис хааны сүрлэг хөшөө хэсэг зуур алмайруулсан байна. Ингэхэд Их Британийн нэгэн барималч ирээд Их жанжины нэрэмжит талбайн өмнөх цэцэрлэгт Уинстон Черчиллийн хөшөөг босгоно гэвэл манайхан яах бол?

 

Ингэхэд улс орон бүхэн өөрийн гэсэн бусдад үзүүлэх харуулах, бас гайхуулах янз бүрийн хөшөө дурсгал, барилга байгууламжтай. Бразил Христ, Америк Эрх чөлөө, Орос I Петр хаан, Хятад Бурхан багшийн гэх зэрэг аварга том хөшөөнүүдээрээ гайхуулдаг. Ер нь дэлхийд ийм аварга том хөшөө цөөхөн л дөө. Түүний тоонд манай Цонжин Болдогт орших Чингис хааны морьт хөшөө багтсан байна билээ.

 

Их хаанаа архины шилэн дээр их хаанаа мөнхлөнө гэж хаашаа харсан юм байх вэ дээ. Уул давааны овоон дээр хөсрий даан хэвтэх Чингис хааны зурагтай архины шилнүүдийг харахаар яс хавтайдаг юм. Бас энд тэндэхийн модон жорлонд хөөрхийлөлтэйгөөр өөдөөс ширтэн хэвтэхийг хараад өр өвддөг.

 

Ер нь дэлхийн улс орны хотууд хөшөө дурсгал, барилга байгууламжуудаараа алдартай л даа. Наад зах нь телевизийн цамхаг нь бас нэг гайхуулах зүйл нь болдог. Харин манайд иймэрхүү юм нүдний гэм. Цонжин Болдогийн хөшөөг эс тооцвол. Уг нь түүнийг улаан армийнханд зориулсан хөшөөний оронд Зайсан толгойдоо залсан бол хэмээн бодогдддог л юм. Даанч манайхан иймэрхүү юмыг зориглохгүй л дээ. Киргиз л гэхэд төв талбайнхаа хөшөөг хоёр дахин нураагаад түүний суурин дээр Манас гэдэг баатрынхаа морьтой сүрлэг хөшөөг заллаа шүү дээ.

 

Манай телевизийн цамхаг гэж өрөвдмөөр юм бий. Томоохон гүрний өндөр хүчдэлийн шугам шиг юм хэдэн ч жилийн нүүр үзэж байгаа юм бүү мэд. Мөн хотынхоо төвд гадны байтугай дотны хүний нүд хужирлачихаар хэдэн хөшөө байдаг билээ дээ. Ийм байж аялал жуулчлал манай мөнгө олох чухал салбар гэж донгодхыг яана гээч.

 

Энэ бүгдээс улбаалаад Даш Намдаковын урлаж, Д.Бат-Эрдэнэ гишүүний авчирсан хөшөөг Эрх чөлөөнийхөө  талбайд хүндэтгэлтэйгээр залж, одоо байгаа чулуун баганыг хаа нэгтээ байрлуулах санал тавимаар байна. Эс тэгвээс бараг хагас жилийн турш хүлээс баглаатай байгаа Их хаан "хилэгнэнэ" шүү. Тиймээс их хаандаа эрх чөлөө олгож, энэхүү талбайд сүндэрлүүлэн гэмээ наманчилцгаая гэх байна.

 

Хөшөөг ингэхэд хэнд зориулж босгодог гээч. Хойч үеийнхэндээ өнгөрсөн үеийг нь байнга сануулах гэж. Түүнээс биш архины шилэн дээр их хаанаа мөнхлөнө гэж хаашаа харсан юм байх вэ дээ. Уул давааны овоон дээр хөсрий даан хэвтэх Чингис хааны зурагтай архины шилнүүдийг харахаар яс хавтайдаг юм. Гадаадын жуулчид тэрүүгээр чинь зуны цагт ганц нэгээрээ зөндөө явж байгаа шүү дээ. Бас энд тэндэхийн модон жорлонд хөөрхийлөлтэйгөөр өөдөөс ширтэн хэвтэхийг хараад өр өвддөг. Бид хүндлэл дээдлэл гэдгийг ийм л хэмжээнд ойлгодог хүмүүс. Тэгсэн мөртөө орчин үеийн урлагийн хамгийн сонгодог төрлөөр бүтээсэн Чингис хааныхөө хөшөөг ойлгохгүй, “доромжилоо, гуталаа” гэх үгсийг яасан харамгүй цацаж байна аа. Ингэхэд их хаанаа хэн доромжилдог вэ? Бид үү, тэд үү?

 

Даш Намдаковын урласан хөшөөг европчууд шагширч байгаа шүү. Худлаа гэвэл мэргэжлийн уран бүтээлчдээс асуугаарай. Мөн энэ хөшөөг бидний хойч үеийнхэн л ойлгоно гэдгийг давтан хэлье. Үүнийг та бидэнд тохиосон хувь заяаны шоглоом гэх байна. Бид ойлгохгүй. Энэ нь бидний ч тэнэгийнх биш. Харин 70 жил коммунист онолд дарлагдсаны гай. Тиймээс бид мөргөлдөж байгаа бух, хурдалж байгаа адууны хөшөөг л хүлээн зөвшөөрдөг ард түмэн болсон юм. Наад зах нь хүнд зориулсан хөшөөгөө хаана босгохоо мэддэггүй хүмүүс. Ж.Самбуу гуайн хөшөөг Төрийн ордны баруун талд хэн ч анзаархааргүй буланд нар руу харуулан, Ю.Цэдэнбалын хөшөөг театрын дэргэд, Ж.Лхагвасүрэнгийн хөшөөг гудамжны өнцөг дээр гэх мэт босгосон байх агаад түүнийгээ арчилж хамгаална гэж гонж. Тархи толгой нь шувууны сангасанд танигдахын аргагүй л юм харагддаг болж.

 

Лондонгоос ирсэн хөшөөг гадаадынхан ойлгоно шүү. Ер нь уран барималч, зураач, хөгжмийн зохиолч нар хоорондоо бүтээлээрээ маш сайн ярилцдаг гэдэг юм билээ. Манай нэртэй уран барималч, Төрийн соёрлолт Л.Ганхуяг энэ хөшөөг магтаж байсан шүү. Тэрбээр уг хөшөөг Улаанбаатарт босгох нь монголчуудын нэр төрийн хэрэг гэж байв. Уран зураачид мөн тэгж үнэлж байна билээ. Хөгжмийн зохиолчидтой хараахан уулзаж чадсангүй. Тэд бас л нэг зүйл хэлэх байсан биз ээ.

 

Гадаадынхан сайн ойлгоно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Тиймээс АСЕМ-ийн орнуудын уулзалтын үеэр энэ хөшөөг Эрх чөлөөнийхөө талбайд босгочихсон байгаасай билээ. Арай тэдэнд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөг үзүүлэх гээд байгаа юм биш биз дээ.

 

Хотын дарга Э.Бат-Үүл энэ хөшөөг ямар ч байсан босгох байх аа. Яагаад гэхээр тэрбээр их хаантай нэг нутаг. Мань эр чинь Хэнтийн буриад биз дээ. Тэгээд ч ямар түүний үзэж чаддаггүй Лениний хөшөөг босгох гэж байгаа биш. Тиймээс эрхэм хотын даргадаа хандаад Их эзэн хаан Чингисийн эрхэм дүр Эрх чөлөөний чинь талбайд эрхэмсэг, ихэмсэгээр заларъя хэмээн ирчихээд байгааг анхааралдаа аваач хэмээн гуйя даа.

 

Эрх чөлөөний талбайд одоо байгаа хөшөө

 

Д.Гал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Зочин (202.21.118.98)
    АСЕМ-ийн орнуудын уулзалтын үеэр энэ хөшөөг Эрх чөлөөнийхөө талбайд босгочихсон байгаасай билээ. Арай тэдэнд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөг үзүүлэх гээд байгаа юм биш биз дээ. Хотын дарга Э.Бат-Үүл энэ хөшөөг ямар ч байсан босгох байх аа. Яагаад гэхээр тэрбээр их хаантай нэг нутаг. Мань эр чинь Хэнтийн буриад биз дээ. Тэгээд ч ямар түүний үзэж чаддаггүй Лениний хөшөөг босгох гэж байгаа биш. Тиймээс эрхэм хотын даргадаа хандаад Их эзэн хаан Чингисийн эрхэм дүр Эрх чөлөөний чинь талбайд эрхэмсэг, ихэмсэгээр заларъя хэмээн ирчихээд байгааг анхааралдаа аваач хэмээн гуйя даа.
    2015 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Дэлхийд зартай уран барималч Даш Намдаковын урласан Чингис хааны хөшөө Монголын газар дээр хөл тавиад хагас жил боллоо. Тэртээ Лондонгоос ирсэн юм шүү дээ, уг нь. Ингэхэд Английн нийслэлийн Гайд паркт Чингисийн хөшөөг босгосон тухай манайхан сонсоод яахаараа тэнд залдаг юм гээд яасан их уурлаж байсан гэж бодно. Олон хүн энд хуурай агсам тавьж байлаа шүү дээ. Харин хэн гэдэг нөхөр түүнийг бүтээж, хамгийн ихэмсэг хямсгар англичуудын зүрхэн дээр Их хааны маань хөшөөг сүндэрлүүлэв гэдгийг сонирхсон хүн цөөхөн байх. Зүй нь үүнийг зориглон, хийж, зорилготойгоор босгосон монгол хүү даш Намдаковоор бахархаж суух ёстой байлаа шүү дээ. Хамгийн азтай нь энэ хөшөөг монгол цусны хүн урлажээ. Хамгийн азтай нь түүнийг эрхэм гишүүн Монголдоо залав. Бас хамгийн азтай нь хөгшин Европын юм үзсэн додигоруудын нүдийг Чингис хааны сүрлэг хөшөө хэсэг зуур алмайруулсан байна. Ингэхэд Их Британийн нэгэн барималч ирээд Их жанжины нэрэмжит талбайн өмнөх цэцэрлэгт Уинстон Черчиллийн хөшөөг босгоно гэвэл манайхан
    2015 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.40.193)
    Goy ajil shuu eniig avaad irsiin bol Chingisiin talbaid bairluulii ter hudlaa udirdagch suhbaatriin hushuug n ardiin namiih n bairnii urd tavina biz
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (150.129.140.192)
    Hotoor duuren heregtei hereggui orosuudyn hushuunuudiig buulgaval taarna,tegvel
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.40.68)
    Лононд хүмүүсийн маш их шүүмжлэлт өртөөд Хайд паркас араггүй эрхэнд буулгасан. Хэсэг хугцаанд буриадад агуулхад байсан, дараа н манайх хэт өндөр үнээр худалдаж авсан. Монгол энэ тэндхийн гологдсон бүтээгдхүн цуглуулдаг агуулах юм уу?
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • Баярхүү (43.242.242.245)
    Энэ одоо юуны хөшөө юм бэ.Чингис хааныг минь доромжилсон байна даа.Одоохон бутлуураар бутлаад Бат-үүлийн хөшөө болго.Бат-Үүл чинь баатар юм гээ биз дээ.Хогийн саванд нуугдсан хүн баатар болдог л юм бол хөшөөгий нь босго босго.
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • Zochin (103.229.122.31)
    Erh chuluunii talbaid bolj bnaa
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • зочин (202.70.34.98)
    Их хааныг маань ардын хувьсгал гээчээс хойш Орос гэдэг мээтгэр хамартай мангадуудын даалгавараар одоогийн энэ МАН нам гэдэг мангас л элдвээр гоочилж ирсэн. Тэр байтугай их хааны хөшөөг барих санаачлага гаргасан нэг өндөр албан тушаалтныг гайхал МАХН тэр үеийн хэлмэгдүүлж орон гэрээр нь түйвээсэн. Мөн ч бузартай хар хүүрнүүд шүү дээ. Энэ МАН нэдэг мангасууд. Тэр үед цаад бодол ухаандаа их хаанаа гэсэн сэтгэлтэй сэхээтэнүүд бишгүй л байсан байх. даанч коммунизмын дарангуйлал өндийлгөдөггүй байсан.
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (182.160.33.175)
    шулмасын хөшөөг зайсанд . тэнд дандаа шулмасууд оршдог
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (73.8.115.250)
    Haaniig maana tohuurhsan ba hen 1hashaandaa hadgal
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (180.149.78.22)
    наад хөшөөгөө аваад зайл нийтлэл бичсэн хүн гуай. наад хөшөө чинь монголын нүүрсийг зарж баяжсан хүмүүс авсан гээ биз дээ
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.26.194.253)
    Ийм их менге зарж авчирсан хун нь жорлондоо хадгална уу яахаа еерее мэднэ биз дээ. Унэхээр монголоо гэж боддог бол уунээс илуу чухал тулгамдсан асуудлууд олон байгаа...
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • mongol (73.22.95.194)
    tsundiisen gedestei yamar aimaar yum ve ?
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (182.160.32.155)
    мангасын хөшөө л байна. АН-ы өмнө босго
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • БАТ (122.201.24.174)
    ХӨШӨӨГ ШҮҮМЖИЛЖ БАЙХААР НЭЭРЭЭ ЭНЭ АРХИНААС ХААНЫХАА НЭР, ЗУРГИЙГ АВАХ ЮМСАН. ХАА САЙГҮЙ Л ХӨЛ ДОР ХӨГЛӨРӨӨД ХЭВТЭЖ БАЙХ ЮМ.
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • Uuchlaarai! (59.153.114.157)
    Urlag sain medehgui namaig uuchlaarai! Ene hoshoog haraad nadad neg l sonin sanagdaad baigaa. Hedii modern urlag ch iim mori gej yu baihav, iim Chinges ch gej yu baihav dee. Arai l utgagaui yum shig sanagdaj baina.
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Даш Намдаковын урлаж, Д.Бат-Эрдэнэ гишүүний авчирсан хөшөөг Эрх чөлөөнийхөө талбайд хүндэтгэлтэйгээр залж, одоо байгаа чулуун баганыг хаа нэгтээ байрлуулах санал тавимаар байна. Эс тэгвээс бараг хагас жилийн турш хүлээс баглаатай байгаа Их хаан хилэгнэнэ шүү. Тиймээс их хаандаа эрх чөлөө олгож, энэхүү талбайд сүндэрлүүлэн гэмээ наманчилцгаая гэх байна.
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Тэнэгтэнэ биз ккккк энэ л дутаад байнуу
      2015 оны 12 сарын 04
  • Зочин (202.21.118.98)
    орчин үеийн урлагийн хамгийн сонгодог төрлөөр бүтээсэн Чингис хааныхөө хөшөөг ойлгохгүй, “доромжилоо, гуталаа” гэх үгсийг яасан харамгүй цацаж байна аа. Ингэхэд их хаанаа хэн доромжилдог вэ? Бид үү, тэд үү?
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Хөшөөг ингэхэд хэнд зориулж босгодог гээч. Хойч үеийнхэндээ өнгөрсөн үеийг нь байнга сануулах гэж.
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    3 цаг 39 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 3 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    4 цаг 6 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    4 цаг 18 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    4 цаг 25 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    6 цаг 32 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    6 цаг 47 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    9 цаг 48 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    10 цаг 11 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    10 цаг 28 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    10 цаг 31 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    10 цаг 46 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    10 цаг 54 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    11 цаг 6 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    11 цаг 35 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    11 цаг 47 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    11 цаг 55 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    12 цаг 6 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК