
мөн Талх Чихэр /7.7%/, Монголиа Дэвэлопмэнт Ресурс /2.0%/,Монгол Шилтгээн /1.6%/, Говь /1.1%/, Ремикон /0.5%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш багассан үзүүлэлт гарчээ.
Харин ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Монголын гэгээ /100.8%/, Солонго экспресс /52.0%/, Дархан гурил тэжээл /32.3%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Ундрага-Өмнөговь /14.1%/, Дархан хүнс /14.0%/, Таван Толгой /12.1%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.
Нийт 68 үнэт цаас арилжигдсанаас 32 үнэт цаасны ханш өсч, 22 үнэт цаасны ханш буурч, 14 үнэт цаасны ханш тогтмол байлаа
Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Женко Тур Бюро /10.4 сая ширхэг /, Хөх Ган /5.2 сая ширхэг/, Монголиа Дэвэлопмэнт Ресурс /3.4 сая ширхэг/, Монгол Шилтгээн /2.9 сая ширхэг/, Би Ди Сек /1.1 сая ширхэг/зэрэг компанийн үнэт цаас орж байна.
Үнийн дүнгээр Би Ди Сек /3.7 тэрбум төгрөг/, Монголиа Дэвэлопмэнт Ресурс /3.3 тэрбум төгрөг/, Монгол Шилтгээн /2.6 тэрбум төгрөг/,Хөх Ган /984.6 сая төгрөг/, Женко Тур Бюро /960.6 сая төгрөг/ зэрэг компанийн үнэт цаас арилжигдсан байна.
Зах зээлийн нийт үнэлгээ 65.9 тэрбум төгрөгөөр буюу 3.6 хувиар буурч, 1 их наяд 764.9 тэрбум төгрөг болсон байна.