Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад 43087 сурагч хамрагдсан. Шалгалтыг энэ сарын 8-10-ны өдөр 52 төвд буюу хуваарьт багтсан сургуулиудад авах бөгөөд 13 мянга гаруй шалгалтын комиссын ажилтнууд ажиллаж байгаа юм.

Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад 43087 сурагч хамрагдсан. Шалгалтыг энэ сарын 8-10-ны өдөр 52 төвд буюу хуваарьт багтсан сургуулиудад авах бөгөөд 13 мянга гаруй шалгалтын комиссын ажилтнууд ажиллаж байгаа юм. Үүнд, Боловсролын үнэлгээний төвийн 20 гаруй мэргэжилтэн, хянагч багш нар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн бие бүрэлдэхүүн хамтран ажиллаж байна. Харин шалгалт өнөөдөр дуусч байгаа юм. Шалгуулагчид өнөөдөр хуваарийн дагуу газар зүй, нийгмийн тухай мэдлэг, физикийн хичээлийн шалгалтаа өгнө.
Б.Золбоо