Хятадын Засгийн газар энэ зургаадугаар сарын дундуур сансрын хөлөг хөөргөхөөр төлөвлөж байгаа тухайгаа зарлалаа. Энэ нь Хятад улсын 2008 оноос хойш сансарт хөөргөсөн дөрөв дэх хөлөг болох юм.

"Шензоу 9" нэртэй хөлгийн бүрэлдэхүүнд гурван одон орон судлаач багтаж байгаа бөгөөд тэдний нэг нь эмэгтэй аж. Тэд өмнө нь "Тиангон-1" хөлгөөр сансарт нисч байсан туршлагатай хүмүүс юм байна.

Хятадууд сүүлийн жилүүдэд сансар, одон орон судлалд илт анхаарах болсон бөгөөд 2020 он гэхэд 60 тонн жинтэй сансрын станцтай болохоор ажиллаж байгаа юм.






Б.Баяр