
Хос баганан код нь шалгуулагчийн гэрээний хуудас болон хариултын хуудас дээр наах ёстой бөгөөд засалтын явцад хэн гэдэг шалгуулагчийнх болохыг нотолдог юм байна.
Гэтэл уг наалт дутсанаас болж өнөөдөр мэйл ашиглан файлаар авч байгаа гэнэ. Тэгэхлээр уг наалтыг хэвлэн гаргаж скоч ашиглан наахаар болсон талаар эх сурвалж өгүүллээ.
Ингэснээрээ шалгалтын материал засах үед алдаа гарах магадлал өндөр болж байна хэмээн эцэг эхчүүд болон сурагчдын зүгээс гомдол гарсан байна.
Мөн математикийн хичээлийн шалгалтыг Батлан хамгаалахын их сургууль авсан. Уг шалгалтын 100 минут авах ёстой хэмээн заасан байхад БҮТ-ийн хянагч багш нар 80 минут аваад хүүхдүүдийн материалыг хураасан, мөн химийн шалгалтын D вариант алдаатай байсан гээд Элсэлтийн шалгалтыг тойрсон зөрчил доголдлууд гарсаар байна.
Түүнчлэн шалгуулагчийн хувиарлалтанд дээр алдаа гаргаснаас болж Налайхаас ирсэн нэг сурагч шалгалтаасаа хоцорч шалгалтаа өгч чадсангүй.
Б.Золбоо