Их Британий Марк Куинн хэмээх уран бүтээлч өөрийнхөө хөлдөөсөн цусаар хөрөг баримал бүтээх санаа гаргажээ. Тэрбээр 5 жил тутамд хувьсан өөрчлөгдөж байгаа биологийнхоо процессыг шингээсэн өөрийн хөрөг баримлыг хөлдөөсөн цусаараа бүтээх санаагаа 1991 оноос эхлүүлсэн гэнэ. Түүнийхээр урлагийн жигтэй энэ төрлийг “биоарт” хэмээн нэрлэж болох ба хүн төрөлхтний жам ёсны процесс буюу бүхэл бүтэн шинжлэх ухааныг урлагийн бүтээлтэй хослуулан түүх болгон үлдээж байгаагаараа ихээхэн онцлогтой хэмээжээ.

Тэрбээр эдгээр хөрөг бүтээлүүдээ 5 сар тутам цуглуулсан 4.5 л цусаар хийсэн бөгөөд хөрөг баримлаа хайлж урсахаас сэргийлж цельсийн - 15 хэмд хадгалдаг байна.

Түүний эдгээр бүтээлүүдийг бүх цаг үеийн хамгийн шилдэг урлагийн бүтээлээр нэрлээд байгаагийн зэрэгцээ хамгийн сүүлд хийсэн хөрөг нь Английн нэгэн галлерейд тавигдаж бусад нь өндөр үнээр энэ төрлийн бүтээл сонирхогчид худалдан авчээ.

М.Уянга