Өнөөдөр гадаадад амьдарч байгаа Монгол улсын иргэд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа 11 нам, хоёр эвсэлд саналаа өгч байгаа.

Өнөөдөр гадаадад амьдарч байгаа Монгол улсын иргэд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа 11 нам, хоёр эвсэлд саналаа өгч байгаа. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар 1000 гаруй хүн саналаа өгчээ. Эдгээрээс хамгийн идэвхитэй оролцож байгаа нь Сөүл хотод амьдарч байгаа монголчууд бөгөөд 522 хүнээс 166 нь сонгуулийн санал хураах байранд очиж, саналаа өгсөн байна. Японы Токио, Тува улсын нийслэл Кызыл, Австралийн нийслэл Канберра, Казахстаны нийслэл Астана, Лаосын нийслэл Вьентян, Хонконг болон Хөх хотуудад санал хураалт тавь бас түүнээ дээш хувьтай байгаа аж.
Сингапурт 52 хүнээс 18 , Эрхүү хотод 630 хүнээс 200, Улаан-Үдэд 208 хүнээс 90 , Москва 141 хүнээс 41, Осака 50 хүнээс 19, Дели хотод 25 хүнээс долоон иргэн саналаа өгөөд байна. Дээрх хотууд дээр нэмж Анкара, Софи, Стокхольм, Женев, Варшав, Парис, Берлин, Будапешт хотуудад санал авах ажиллагаа эхэллээ.