Улаанбаатар хотод үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. 17-19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. 17-19 градус дулаан байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, Зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Салхи нутгйин баруун хэсгээр зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын болон Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.