
Түүнийг Сүхбаатар тойргийн сонгогчидтой уулзалт хийхэд танихгүй хүн байхгүй байсан ч уулзалт болгон дээр “Дэд сайд аа, талхны үнэ одоо хэд байгаа вэ?” гэж нүүрийг нь улалзуулан асууж байгаа аж.
Сүхбаатар дүүрэг бол аль ч намын хувьд хүчтэй нэр дэвшигчидээ сойдог чухал тойрог юм. Өмнө нь 2008 оны сонгуулиар МАН-ын дарга, ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн С.Баяр, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр гээд хоёр том намын лидерүүд гарч ирсэн тойрог.
Энэ жил ч АН-аас УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Р.Амаржаргал, МАН-аас нийслэлийн засаг даргын орлогч Б.Цогзолмаа нар өрсөлдөж байгаа. Олон жил төрийн ажил хийсэн тэдний дэргэд талхны үнэ мэдэхгүй байсан Ч.Ганхуягийн рейтинг энэ тойрогт нэлээд доогуур байгаа гэнэ. Хэрэв Л.Ганхуягийг залуу хүн гэдэг утгаар нь дэмжье гэвэл Л.Гантөмөр гишүүн ч залуу боловсон хүчинд тооцогдоно. Дээр нь туршлагтай. Эдийн засгийн салбарын хүн гэж саналаа өгье гэвэл Р.Амаржаргал гишүүн ч эдийн засагч, ерөнхий сайд байсан хүн. Харин МАН-аас нэр дэвшиж байгаа Ц.Цогзолмаагийн хувьд энэ тойрогт олон жил ажилласан эмэгтэй. Ингээд Ч.Ганхуяг дэд сайд томчуулаас юм юмаараа дутаж байгаа бололтой.
Сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тодрохоос ч өмнө тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд яаж ч байсан нэр дэвшинэ хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсан. Үүндээ ч хүрч сонгуульд өрсөлдөх болоод байгаа билээ. Түүнийг нам дотроос нь ерөнхий сайд С.Батболд дэмждэг гэх яриа байдаг. Дэд сайд Ч.Ганхуяг өөрөө “Би ерөнхий сайдын хүн, намайг ерөнхий сайд дэмждэг” гэх зэргээр ярьж явдаг аж. Тиймээс ч “талх судлаач” нэрээсээ ичилгүй УИХ-ын гишүүн болохоор зүтгэж байгаа юм.
Т.Гэрэл