Өчигдөр гадаадад амьдарч байгаа Монгол улсын иргэд оршин суугаа
газрынхаа дипломат төлөөлөгчдийн газраар дамжуулан УИХ-ын сонгуулийн
саналаа өгсөн билээ. Улаанбаатар хотын цагаар өглөөний 07:00 цагийн
байдлаар сонгуулийн санал хураалт 64.08 хувьтай болжээ. Тодруулбал,
гадаад амьдарч байгаа 2740 сонгогч саналаа өгсөн байна.

Өчигдөр гадаадад амьдарч байгаа Монгол улсын иргэд оршин суугаа газрынхаа дипломат төлөөлөгчдийн газраар дамжуулан УИХ-ын сонгуулийн саналаа өгсөн билээ. Улаанбаатар хотын цагаар өглөөний 07:00 цагийн байдлаар сонгуулийн санал хураалт 64.08 хувьтай болжээ. Тодруулбал, гадаад амьдарч байгаа 2740 сонгогч саналаа өгсөн байна.
Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны яамны хамтран зохион байгуулснаар нийт 39 Дипломат төлөөлөгчийн газарт сонгуулийн 39 Салбар комисс байгуулж, 188 хүн ажилласан байна. Харин сонгууль өгөхөөр 4329 хүн бүртгүүлсэн байснаас 44 хүн нь бичиг баримтын зөрчилтэй тул санал УИХ-ын сонгуульлд санал өгөх боомжгүй болсон юм байна. Эдгээр иргэдийн өгсөн саналыг зургаадугаар сарын 28-ны өдөр дотооддоо санал өгсөн хүмүүсийнхтэй хамт тоолон эцсийн дүнг гаргах юм.