"Алтан ураг" хамтлаг энэ сарын 25-наас ирэх сарын дөрөвний өдрүүдэд
ОХУ-ын Красноярск хотод болох Ази Номхон далайн орнуудын бүсийн олон
улсын дуу хөгжмийн наадамд оролцохоор болжээ. Тэд энэ наадмын тайнзанд
дэлхийд алдартай хийлч Ванесса Мэйтэй хамт тоглох юм байна.

"Алтан ураг" хамтлаг энэ сарын 25-наас ирэх сарын дөрөвний өдрүүдэд ОХУ-ын Красноярск хотод болох Ази Номхон далайн орнуудын бүсийн олон улсын дуу хөгжмийн наадамд оролцохоор болжээ. Тэд энэ наадмын тайнзанд дэлхийд алдартай хийлч Ванесса Мэйтэй хамт тоглох юм байна. Энэ наадамд Монголоос гадна Сингапур, ОХУ, Япон, БНХАУ, Шинэ Зеланд, АНУ, Мексик, Казахстан, Киргизстан, Энэтхэг, Непаль зэрэг олон орны уран бүтээлчид оролцох аж.