Өчигдөр орой Кенийн Дотоод хэргийн сайд Жорж Сайтотигийн сууж явсан
онгоц Найроби хотын ойролцоо Нгон ууланд осолджээ. Энэ онгоцонд түүнээс
гадна яамны нэг ажилтайн, хоёр нисгэгч, хоёр бие хамгаалагч нь явж
байсан тухай "ВВС" мэдээллээ. Онгоцонд зорчиж явсан хүмүүсийн нэг нь ч
амьд үлдээгүй байна.

Өчигдөр орой Кенийн Дотоод хэргийн сайд Жорж Сайтотигийн сууж явсан онгоц Найроби хотын ойролцоо Нгон ууланд осолджээ. Энэ онгоцонд түүнээс гадна яамны нэг ажилтайн, хоёр нисгэгч, хоёр бие хамгаалагч нь явж байсан тухай "ВВС" мэдээллээ. Онгоцонд зорчиж явсан хүмүүсийн нэг нь ч амьд үлдээгүй байна.
Жорж Сайто нь тус улсын дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор зэхэж байсан нэртэй улс төрч байжээ. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Дэлхийн банк зэрэг томоохон олон улсын байгууллагуудад ажиллаж байсан аж.