Их Британий Сангийн сайд Жорж Осборн улс орныхоо санхүүгийн аюулгүй байдлын хангах үүднээс Европын бүсийн банкны холбоонд оролцох бологүй байгаагаа мэдэгдлээ. Еврокомиссын хувьд хэлэлцэж хуралдсаны үр дүнд хэдийгээр хэд хэдэн санал дэвшүүлсэн бөгөөд түүндээ дампуурсан банкуудад төтвөр төлөгчдийн мөнгийг ашиглахгүй байхаар тусгажээ. Банкуудыг дэмжих хөрөнгийг голдуу хувьцаа эзэмшигчид болон зээлдэгчдээс татахаар болж байгаа юм. Грек эсвэл Испанийн банк дампуурлаа зарласан тохиолдолд санхүү¬гийн системийг ганхуулахгүйн тулд ийм арга хэмжээ авч байгаа гэнэ. Сонирхуулахад, дэлхийг хамраад байгаа эдийн засгийн хямрал нь хэд хэдэн банк дампуурахад хүргээд байгаа бө¬гөөд хамгийн их хохирсон орон нь Исланд аж. Мөн "Northern Rock" болон "Lehman Brothers", Бельги-Голландын "Fortis", Франц-Бельгийн "Dexia" гэх мэтийн банкууд дампуурсан байгууллагын жагсаалтыг тэргүүлж байна.
Д.Ундрах



















































