ЕБС-ын “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэлт, хоол, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хүнсний хангамжид хяналт хийсэн байна. Тус шалгалтад төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 306 сургууль, “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд хүнс, хоол үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний хангалт хийж буй 330 байгууллага, аж ахуйн нэгж хамрагдсан аж. Энэ үеэр шалгалтад хамрагдсан сургуулийн 59.1 хувь нь аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээгээ дүгнэдэггүй, 101 буюу 55.2 хувь нь сургуулийн захиргаа, эцэг эхийн хорооны төлөөлөл бүхий хяналтын комиссгүй байжээ. Түүнчлэн, 49.4 хувь нь дээжийн хөргөгчгүй, хөргөгчний хэмийг тогтмол хэмжиж, хянадаггүй, зохих журмын дагуу тэмдэглэл хөтөлдөггүй 7.2-8.9 хувь нь батлагдсан цэсгүй, цэсэнд орсон бүтээгдэхүүний нийц зохицол хангалтгүй мөн ундны хэрэглээний уснаас авсан дээжний 8.0 хувь нь нянгийн бохирдолтой гэсэн дутагдлууд ажиглаглагджээ.
Д.Ундрах



















































