Сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг
нэмэгдсээр байгаа. Ялангуяа, буурай хөгжилтэй орнуудын эдийн засаг,
хууль эрх зүй болон бусад сул талуудыг ашиглан гэмт бүлэглэлүүд
мансууруулах бодисын үйлдвэрлэлээ явуулах нь нэмэгддэг аж.

Сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг нэмэгдсээр байгаа. Ялангуяа, буурай хөгжилтэй орнуудын эдийн засаг, хууль эрх зүй болон бусад сул талуудыг ашиглан гэмт бүлэглэлүүд мансууруулах бодисын үйлдвэрлэлээ явуулах нь нэмэгддэг аж. Тэгвэл хар тамхи мансуурлаас иргэдийг хамгаалах нийгэмлэгээс хар тамхины хэрэглээ хэр байгаа талаар судалгаа хийсэн байна.
Тус судалгаанд хамрагдсан 18-24 насны залуусын 36 нь каннабис /тайвшруулагч мансууруулагч бодис/, 18 нь экстази хэрэглэж үзсэн гэж хариулжээ. Судалгаанаас харахад 100 мянган хүн тутмын 2700 нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис хэрэглэдэг, 21800 хүнд хэрэглэх санал тавьсан байжээ. Манай улс анхны судалгаагаа 1999 онд хийж байсан бөгөөд 45 хүн хэрэглэгч байсан бол одоо 10 мянга болж өссөн судалгаа байна. Мансуурагчдын 63 хувь нь ууж, 18 хувь нь татаж, долоон хувь нь үнэрлэж, 12 хувь нь тарьж хэрэглэдэг гэжээ.
Д.Ундрах