“Лондон-2012″ олимпийн наадамд Монгол Улсын баг тамирчдыг амжилттай оролцохыг бэлгэдэн, тэдний олимпийн од хийморийг уул усандаа даатгасан нэгэн аяллыг зохион байгуулжээ. Аялагчид Хамарын хийд, Хүслийн овоо, Энергийн төв орчимд аялжээ.ҮШБ-ийн захирал Ц.Одонбаярын тэргүүлсэн аяллын багт Лондоны олимпид оролцох эрхээ авсан жүдоч Д.Төмөрхүлэг, Д.Сумьяа, жүдогийн багийн дасгалжуулагч, Ардын багш О.Балжинням, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, паралимпийн эрхээ аваад буй байт харваач Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ, тэдний дасгалжуулагч Н.Дариймаа нарын 20 гаруй хүн багтжээ.
Д.Ундрах



















































