зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газар оюутнуудын хувьцааг луйвардлаа

2012-6-11
0
ЖИРГЭХ

   оюутан имиж.1 Газрын хэвлийдээ асар их ашигт малтмалын нөөцтэй, чухам л дэлхийд ховор баян орны иргэд хэмээн хөөрцөглөх болсон бидний монголчууд хэдэн хувьцааныхаа сургаар чихээн дэлдийлгэн хүлээн суух болов. Монгол гэдэг орны иргэн болсны хувьд хүн тус бүртээ хувьцаатай, хувьцааны орлого нь улам бүр нэмэгдэж байна гэж сонсохоор аяндаа баясал төрмөөр. Газрын баялгийнхаа хувь хишгээр сайхан амьдарна гэж олон хүн нуруу тэнэгэр амьдрах болсон.

    Бас дэлхийн улс орнуудад ядуу монгол биш баян Монголын иргэн байна гэж нүүр бардам алхана гэж ярих хүмүүс ч цөөнгүй.  Настайчууд нь хүүхдэдээ “Энэ хувьцаа өв залгамжлахгүй болохоор би сая төгрөгөө авья харин та нар залуу хүмүүс хувьцаа нь хэрэгтэй” гэж ирээд л Монголын өнцөг булан бүрт хувьцааны тухай яриа өрнөөд удаж байна. Гэвч Монголын иргэн бүрт газрын баялгаасаа хувь хувьцаа эзэмших боломж байгаа гэж үү. Уг нь байсан. Энэ боломжийг Ардчилсан нам бидэнд олгосон. Эх орныхоо газрын баялагт эзэн болж, баялгаа Хүний хөгжлийн сангаар дамжуулан хүртэх  баталгаа нь иргэн бүрийн гарт буй  Хүний хөгжил сангийн дэвтэр юм. Бас иргэн бүрт олгогдсон 1072 ширхэг хувьцаа юм.  Гэтэл Засгийн газар юу хийчих вэ. 


    Уг нь Монгол оронд төрснийх газрын баялгийнхаа хувь хувьцааг хүртэж амьдрах нь зүйн хэрэг гэсэн яриа эртнээс гарч байсан. Бүр өмнөх сонгуулиар АН-ынхан энэ талаар хүчтэй ярьж байсан санагдаж байна. Сонгуулийн амлалтад намууд халуурах үед иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох МАН-ын амлалт хуурай өвсөнд тавьсан гал мэт тарж, хүмүүс мөнгөний сургаар бүр зээл авч амьдарч эхэлсэн нь нууц биш. Хөдөөгүүр 1.5 сая төгрөгөө авахаараа төлнө гээд  баахан зээл тавьчихсан байсан талаар хэвлэлээр бичигдэж байлаа. Өгнө өгөхгүй, хэзээ бол гэсэн хүлээлтийн эцэст 50 мянга, 70 мянга, сар бүрийн 21 мянган төгрөг өгөх болсноор 500 мянган төгрөг нь бэлнээр олгогдож, харин үлдэх нэг сая төгрөгийг бэлэн бусаар олгох болсон.

    Гэхдээ орон сууцны зээл, сургалтын төлбөр, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн даатгал  гэх зэрэг бэлэн бусаар авна хэмээн сурталчилж байснаас хувьцаа өгөх талаар яриа гараагүй байсныг олон хүн санаж байгаа байх. Тухайн үедээ хүмүүс өгч байгаа дээр нь авч байя гэсэн сэтгэлгээгээр голдуу хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгийг Хүнийн хөгжлийн сангийн мөнгө буюу өнөөх амалсан мөнгөнөөс нь хийлгэсэн юм. Гэтэл өнөөдөр сургалтын төлбөртөө түүнийг авч хэрэглэсэн оюутан залууст Монгол улсын иргэн болж төрснийхөө төлөө авах хувь хувьцаа гэж үгүй болжээ. Тэдэнд тухайн үед хувьцаагаа авах уу, төлбөрөө хийлгэх үү гэсэн ямар ч сонголт байгаагүй. Ийм саналыг хэн ч асуугаагүй.  Ерөөсөө бэлэн бусаар сая төгрөгийг нь өгнө, оюутнуудад төлбөрөө хийлгэх боломж байгаа гэсэн л мэдээлэл байсан. Гэтэл сүүлээс яригдаж ирсэн хувь хувьцааны сонголттой зэрэгцэж, саяхнаас энэ асуултыг хөндөж байгаад сая төгрөгөө төлбөртөө авсан оюутнуудыг хувьцааг өгөхгүй гэсэн шийдвэр гаргачихлаа. Ерөөсөө л дээрэм. Шууд дээрэм хийлээ.  Монголын Засгийн газар адгийн луйварчин шиг аашилж, иргэнээсээ, ирээдүй үеийнхнээсээ хувьцааг нь булаан авав.

    2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр гаргасан Засгийн газрын тогтоолоороо энэ луйврыг хийжээ. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” гэх уг тогтоолд хүний хөгжил сангаас хишиг, хувийг бэлэн мөнгөөр гаргах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн иргэний өмнө хүртсэн хишиг, хувьд ногдох хувьцааг хасч тооцох гэж заажээ. Энэ чинь юу гэсэн үг вэ. “Үхэх хүний үгийг сонс” гэдэг шиг ямар ч хүнээс аливаа асуудал дээр сонголтыг нь авч, сонголтыг нь хүндэтгэх ёстой биз дээ. Ахмадууд нэг сая төгрөгөө бэлнээр авна гэж сонгож байж болох юм тэгвэл оюутан залууст ийм сонголт байсан уу. Тэднээс сонголтыг нь авсан уу. Үгүй. 2010-2011 онд сургалтынхаа төлбөрийг хийж байсан оюутанд МАН-ын амалсан 1.5 сая төгрөгийн бэлэн бус саяасаа 500 мянган төгрөгийг сургалтын төлбөртөө шилжүүлж байна гэсэн мэдээлэл байсан болохоос бус хувьцаа авах уу, төлбөрөө хийлгэх үү гэсэн сонголт байгаагүй.

    Тэгээд ч өнөөдрийн сая төгрөгөөс маргаашдаа улам нэмэгдэж тооцогдох 1072 хувьцааг тэд сонгох нь лавтай.
УИХ-ын 39 дүгээр тогтоолд Таван толгойн хувьцааг иргэн бүртээ олгоно гэж заасан байдаг. Тэгвэл Монголын их дээд сургуульд суралцдаг 170 гаруй мянган оюутан Монголын иргэн биш үү. Сургалтын төлбөрөө төлүүлсэн оюутнуудад хувьцаатайгаа үлдэх үү, төлбөрөө төлүүлэх үү гэсэн сонголтыг эрх баригчид хийлгэсэн үү. Үгүй билээ. Зөвхөн оюутнууд гэлтгүй ахисан түвшний магистр, докторын сургалтад сурч байгаа олон хүн энэ бурангуй луйврын золиос болчихоод байна. Үүнийг бичигч би хүртэл Монгол улсын иргэнийхээ хувьд бусадтайгаа адил хувьцаа эзэмших эрхгүй болчихоод байгаа. Докторантурын сургалтын төлбөрийг хүний хөгжлийн сангийн мөнгөнөөсөө авсан, өнөөдөр Засгийн газрын 116 дугаар тогтоолоор хувьцаагүй хоцорч байна. Хэрэв надад хувьцаагаа авах уу, сургалтын төлбөрөө төлүүлэх үү гэсэн бол би эргэлзэлгүй хувьцаагаа авах байлаа.

    Гэвч эрх баригчдын сонгуулийн амлалтаа биелүүлэх гэж хэт улайрч байгаагийн төлөөсөнд Монгол Улсын иргэн мөн эсэхээ мэдэхээ байв. Хэрэв мөн бол энэ газар нутагт төрснийх газрын хэвлийн баялгаасаа хувь хүртэх эрхтэй байх байсан биз. Угаасаа МАН-ынхан бүтэшгүй зүйл амласан амлалтаа биелүүлэх гэж улайрахдаа иргэдээ гарцаагүй байдалд оруулж, боловсон дээрэм хийж байна. Нэг бол мөнгөө ав, нөгөө бол хувьцаагаа хүлээ гэж. Хөөрхий, ядарсан ард түмэн минь олдож байгаа дээр нь гэж сая төгрөгөө авагсдын жагсаалтад нэрээ нэмж байна. Зүй нь амласан мөнгөө амласнаараа өгч, Монгол хүн болж төрснийх баялгийн хувиа авах боломжийг нь ямар нэгэн шахалт шантаажгүй өгөх ёстой байсан. Тэгээд ч 1.5 сая төгрөг өг гэж хэн ч гуйгаагүй, МАН өөрсдөө л амалсан. Амалсандаа бантсандаа хувь хувьцаа руу ороод явчихлаа. Сонголт хийлгээгүй байж, хувьцааг маань дээрэмдээд авчихлаа. Ёстой л
    “Өнгөт дөлний дүрс хоосон
    Үдшийн зүүдний үүл хоосон” гэдэг л болж байна. Гэхдээ
    “Үгэндээ эзэн болохгүй бол
    Үгийнхээ боол нь болдог” гэсэн үг байдаг билээ. Сонголтгүйгээр хувьцаагаа дээр луйвардуулсан оюутан залуус та бүхний луйварт ямар дүн тавих бол доо.

Э.ЭНЭРЭЛ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • duka (182.160.21.44)
    yag unen
    2012 оны 06 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    8 цаг 45 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    8 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    9 цаг 34 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    9 цаг 46 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    10 цаг 1 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    10 цаг 8 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    10 цаг 37 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК