Өнгөрсөн амралтын өдрөөр золгүй байдлаар 12 иргэн амиа алджээ. Үүнээс гурван иргэн амиа хорлосон байдалтай олдсон байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд 25-н настай Н гэрийнхээ 00-ын хажууд өөрийгөө боомилон нас барсан байжээ. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөөл сумын иргэн Д өөрийгөө боомилж нас барсан байна. Тэдний ямар шалтгааны улмаас амиа хорлосныг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна. Түүнчлэн Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд О гэгч нь 20 гаруй настай эмэгтэйг гэрийнх нь цонхоор орж хүчиндэн, хоёр сая төрөгийг хулгайлан авч хэргийн газраас зугтсан байна.Б.Чимэг



















































