
-Өнгөрсөн долоо хоногт бага насны хоёр хүүхэд автомашины осолд өртөж амиа алджээ?
-Бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөж байгаа нь томчуудын анхаарал болгоомжгүйтэй холбоотой. Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр гэхэд жолооч нар бага насны хүүхдийг мөргөж гэмтээсэн хэрэг олон гарсан.
-Мөн хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож, хохирогч болж буй тухай мэдээлэл гарах боллоо?
-Сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор хэрэг зөрчил өсч байна. Төгсөлтийн баяраа тэмдэглэх нэрээр архи ууж, зодолдох, мөн бие биенээ дээрэмдэх хэрэг удаа дараа гарсан. Жишээ нь, Баянзүрх дүүрэгт 15 настай охины гар утсыг нас чацуу охид бүлэглэн дээрэмдсэн. Өнгөрсөн пүрэв гаригт Баянгол дүүргийн XV хороонд 13 настай охиныг хүчирхийлэх гэж байхад нь цагдаагийн ажилтнууд үйлдэл дээр нь барьж саатуулсан. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал тавьж, бага насны хүүхдээ харгалзах хүнтэй байлгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.Чимэг