Дэлхийн хамгийн хөгшин бодигоор хичээллэдэг эмээ өдөр бүр 02:30 –д босоод 16 км гүйдэг байна. Тэрээр 71 настайгаасаа эхлэн Бодибилдингийн төрлөөр дэлхийн хэмжээнд өрсөлдөх болсон юм. Өдгөө 75 насыг зооглож буй Ernestine Shepherd: “Нас бол юу ч бишээ, зүгээр л тоо” хэмээн хэлсэн байна. Мөн Хүмүүс эрүүл зөв амьдралын хэв маягтай болж урт наслахыг уриалдаг байна. Сүүлийн үед гэртээ байдаг, энгийн л нэг сул дорой эмээ байхаас залхсан эмээ нар түүнтэй нэгдээд байгаа гэнэ.

