зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

1,5 сая төгрөгөө авъя, МАН-ынхаан

2012-6-11
0
ЖИРГЭХ

hunii_hugjil    Ардчилсан нам өмнөх сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө биелэлтийг дүгнэж байна. Гол амлалт болох “Эрдэнийн хувь” буюу нэг сая төгрөг өгөх амлалтаа бүрэн биелүүлжээ, тэд. Сонгуулийн бүрэн эрхийн хугацааны ихэнхэд нь Засгийн газарт хамтарч ажилласан Ардчилсан нам өмнөх сонгуулийн гол амлалт болох “Эрдэнийн хувь” алс хэтдээ монголчуудад ашгаа өгнө гэдгийг хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэдэж буй.

    Тавантолгойн ордыг ашиглалтад оруулах эхлэл болгож “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулж, нийт хувьцааны 10 хувийг иргэдэд өгөх шийдвэрийг хамтарсан Засгийн газарт байх хугацаандаа гаргасан ч энэ хувийг дахин нэмэгдүүлж 20 хувь болгох шийдвэрийг нь Ардчилсан намынхан цаасан дээр буулгаж, баталгаажуулсан нь хамгийн том амжилт. Ардчилсан намын шахалт шаардлага, ард иргэдийн хүлээлт хоёр нэгэн цэгт уулзсан гэсэн үг. “Эрдэнийн хувь” амлалт хэрхэн биелэгдэв. Юуны түрүүнд Хүний хөгжил сантай болж, Хүний хөгжил сангийн тухай хуулийг 2009 оны 11 дүгээр сарын 18-нд баталснаар хүн бүр “ягаан дэвтэр”-тэй болж, хувь хишгээ авч эхэлсэн. Энэ хувь хишгийг бид дэлхий сөнөж, галав юүлдэггүй л юм бол хүртсээр байх юм билээ. Нийтдээ стратегийн 54 ордын төрийн өмчийн ногдол ашиг, нөөц ашигласны төлбөрөөс жил бүр Хүний хөгжил санд мөнгө орж ирж, иргэд ч хуулийнхаа дагуу тэр ашгаас хүртэнэ.

    Ардчилсан намын иргэн бүрт амласан “Эрдэнийн хувь” 1072 ширхэг хувьцаа болон иргэдийн гар дээр очив. АН, МАН засагт хамтарч байхад нэг хувьцааны үнэ ханш хэдэн төгрөг байх нь мэдэгдэхгүй, 536 ширхэг хувьцааны сураг л гарч байлаа. Харин Ардчилсан намынхны шахалт шаардлагаар хувьцааны тоо 1072 ширхэг болон нэмэгдэж, нэг хувьцааны нэрлэсэн үнэ 933 төгрөг буюу нэг иргэн 1,176,000 төгрөгийн “эрдэнийн хувь” хүртэхээр болсон. Монголын иргэн бүр Засгийн газраас өөр хэнд ч, хэзээ ч зарж, барьцаалж болохгүйгээр өөрийн гэсэн хөрөнгөтэй боллоо гэсэн үг. Үе дамжин үлдэх өв хөрөнгө. Хүний хөгжил санд 2012 оны байдлаар 680 тэрбум төгрөг орж ирж, иргэдэд адил тэгш хувааж, “эрдэнийн хувь” болгосон. Энэ тоо цаашид өсөх, иргэдэд очих хувь хэмжээ нэмэгдэх нь тодорхой гэдгийг эдийн засагчид аль хэдийнэ тооцоолоод гаргачихсан. “Эрдэнийн хувь” цаашид ч олгогдохын гол баталгаа нь Хүний хөгжил сангийн хууль, та бидний гар дээр байгаа ягаан дэвтэр хоёр.

    АН-ын амлалт ийнхүү биелээд баталгаажаад ирэхээр МАН-ын Засгийн газар айдас болгоомжлолоор дүүрэн 1,0 сая төгрөгийг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гурав хувааж өгөхөөр аргацааж байна. Иргэдэд олгосон 70 мянга, 21 мянгын халамжийн эх үүсвэрийг зээлээр босгож ирсэн ч одоо дахиад нэг сая төгрөгийн эх үүсвэрийг хаанаас яаж олох вэ гэдэгт толгойгоо гашилгаж буй. Нэг үгээр хэлбэл МАН амлалтынхаа өрнөөс гарах гэж зүдэрч байна. Одоо бүр Тавантолгойн хувьцааны үнэд уг мөнгийг шингээхээр болж байх шиг. Үүнийгээ амлалтаа биелүүлж байгаа хэмээн одоо цаг дээр фокусаа тааруулан сонгуулийнхаа сурталчилгааг хийж байна. Амлалт нь биелсэн биш биелж ч магад, үгүй ч магад гэсэн үг. Ардчилсан намынхны санаачлан олгуулсан 1 сая гаруй төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий иргэдийн хувьцааг худалдан авч, иргэдэд нэг сая төгрөг биш 330-хан мянган төгрөг өглөө. Өөрөөс нь өөрийнх нь юмыг худалдаж аваад өөрт нь эргүүлээд өгчихөж байна гэсэн үг. Уг нь тэд 1,5 сая төгрөгийг бэлнээр өгнө гэж амласан биш бил үү.  МАН-ын 2000 оноос хойш амласан амлалтуудын биелэлт хэр байсныг эргэн сануулъя. 2000 онд МАН УИХ-ын сонгуульд оролцохдоо “Төрөө хямралаас гаргая, Түмнээ ядуурлаас” аваръя гэсэн.

    Ард түмэн итгэсэн. 76 суудлын 72-ыг нь тэдэнд өгсөн. Гэвч төр хямралтай, ард түмэн ядуу хэвээрээ 2004 оны сонгуультай золгов. Тэд АН-ын мөрийн хөтөлбөрт орсон хүүхэд бүрт “Хүүхдийн мөнгө” гэж 10 мянган төгрөг амлахад, МАН-ын тэр амлалтаас давах гэж шинэ гэр бүлд 500 мянган төгрөг өгнө гэв. Үр дүнд нь АН-ын амлалтын мөнгө хүүхэд бүрт очиж, МАН-ын амлалтын буянд жилд 15 мянган шинэ гэр бүл бүртгүүлж байсан Монгол Улсад жилд 40 мянган шинэ гэр бүл “мэндэлж”, удалгүй төчнөөн тооны гэр бүл салсан статистик үзүүлэлт бий болсон. Харин 2008 онд нэг сая төгрөгийн үнэлэмжтэй “Эрдэнийн хувь” олгох АН-ын амлалтыг МАН бэлнээр 1,5 сая төгрөг өгнө иргэдийн “тархийг угаах” аяныг эхлүүлсэн. Үр дүнд нь иргэд АН-ын амласан “эрдэнийн хувь” хүртэх эрхтэй болж, МАН бэлнээр өгөх 1,5 саяа өгөх гэж үгээ хэлж, үстэй толгойгоо зулгааж байна.

    Арга ядахдаа иргэдээ нас хүйс, эрхтэн бүтэн, дутуугаар нь ялгаварлан байж арайхийн 330 мянган төгрөг л хялайлгах шив. Үлдсэн мөнгийг хэзээ яаж өгөх нь эргэлзээтэйг. Дээр өгүүлснээр Тавантолгойн хувьцааны үнэд үлдсэн мөнгийг шингээх нь.  1990-ээд оны эхэн үед цэнхэр, ягаан тасалбараар өмчтэй болох гэсэн ард иргэд аль ч учраа олохгүй төөрч будилан, эцэст нь эцэнхий төлөг, эргүү тугалнаас сольж хоосорсон. Хувьцаа гэдгийг монголчууд тэгж л ойлгодог байсан. Гэвч одоо хувьцаа юунд, хэнд хэрэгтэйг хүмүүс ойлгодог болчихоод, 1 сая, 1,5 сая төгрөг биш хувьцааны эзэн болохыг илүүд үзэж байна.  Одоо сонгогчдод МАН-ын 1,5 сая төгрөг бэлнээр өгөх амлалтыг нь нэхэж, биелэгдсэн эсэхэд нь л дүн тавих үлдлээ.

Б.Оюунгэрэл
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • irgen (201.96.110.97)
    xelsan amlaltandaa xvrdeggvi MAH-g demjix xvn bxgui blguide. Mongolchuda xangalttai l xuurtagdlaa shtee odo l bugdere zow shiidwer gargx xrgtei bolood bn. Bi NAR, BI mandmaar bn
    2012 оны 06 сарын 12 | Хариулах
  • bii (122.201.19.166)
    MAN-AN 2neg teregnii 2dugui uchir 2 uulaa hamt unacan ni zuv baihaa .Tegeed evcelee baiguulj neg hunjildee orood ulc turuuc amraltaa abdaa gej ard tumen congoltoo hiicen baigaa .
    2012 оны 06 сарын 11 | Хариулах
  • монгол улсын иргэн (123.50.56.206)
    МАН мөнгөө авяаааааааааа, Ардчилсан нам хэзээд хэлсэндээ хүрсээр ирсэн. тиймээс Ардчилсан намаа дэмжсэн нь зүйтэй
    2012 оны 06 сарын 11 | Хариулах
  • гэнэн (202.72.245.70)
    ...Хөөе 1500.000 биш шүү.яагаад гэвэл жил болгон өгнө гэж ойлгуулсан.баримт байгаа.за яахав 2008.2012 оныг хасая.Тэхээр 2009.2010.2011 онуудых нийлээд 4500.000төг болно.үүнийгээ авъя.хоёр нам хоёуулаа хамтарч төр барисан учираас хоёулангаас нь авна.ард олныхоо гэнэн сэтгэлээр битгий ТОГОЛЦГОО.....
    2012 оны 06 сарын 11 | Хариулах
    • ЗӨВ
      ЁСТОЙ ЗӨВ.4500000-ЫГ АВАХ НЬ ШУДАРГА.АРД ТҮМНИЙХЭЭ ГЭНЭН СЭТГЭЛЭЭР ТОГОЛСОН ХӨГИЙН НОВШНУУД.ЗАЛИЛАНГИЙН ХЭРГЭЭР БҮГДИЙ НЬ ШОРОНД ШОМБОЙЛГОВОЛ ТААРНА...
      2012 оны 06 сарын 11
  • Зочин (103.11.192.34)
    тараасан мөнгийг нь авч идчихээд дараа нь муулдаг нь монголчуудын гэм биш зан шүү дээ,иргэдээ нас хүйс, эрхтэн дутуу бүтэн дутуугаар нь ялгасан гэж хэрэгтэй хүмүүст нь л өгч байгаа юм бишүү дээ
    2012 оны 06 сарын 11 | Хариулах
  • ИРГЭН (103.11.192.102)
    Үлдсэн мөнгөө сонгуулийн өмнө авъяа. Сангийн сайд хариулах уу,Ерөнхий сайд хариулах уу сонгуульд оролцох хэрэгтэй хэрэгүйг хэлээд өгнө үү эрхэмүүдээ.амлалтаа биелүүлвэл саналаа өгнөө эс тэгвэл гэртээ л сууж байхаас даа
    2012 оны 06 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    9 цаг 5 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    9 цаг 15 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    9 цаг 54 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    10 цаг 6 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    10 цаг 21 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    10 цаг 28 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    10 цаг 57 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК