
Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 744, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 154, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг 131, байгаль хамгаалах журмын эсрэг 54 зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлжээ.
Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас оны эхний таван сард 3539 хүн гэмтэж, 456 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 226 буюу 6.8 хувиар өсч, нас барсан хүний тоо 80 буюу 14.9 хувиар буурсан байна.
Б.Чимэг