Монгол орон даяар “Эрүүл хүүхэд” аян үргэлжилсээр байгаа билээ.Тус аян
нь 18 хүртэлх насны бүх хүүхдийг дотор, амны хөндий, чих, хамар хоолой,
нүдний ерөнхий үзлэгт хамруулж, бие бялдрын хөгжлийг үнэлж, эрүүл
болгох, хүүхдийн эрүүл мэндийн тухай мэдээллийн сан бий болгон, эрүүл
мэндийн байгууллагуудын бүртгэлийг сайжруулах зорилготой юм.

Монгол орон даяар “Эрүүл хүүхэд” аян үргэлжилсээр байгаа билээ.Тус аян нь 18 хүртэлх насны бүх хүүхдийг дотор, амны хөндий, чих, хамар хоолой, нүдний ерөнхий үзлэгт хамруулж, бие бялдрын хөгжлийг үнэлж, эрүүл болгох, хүүхдийн эрүүл мэндийн тухай мэдээллийн сан бий болгон, эрүүл мэндийн байгууллагуудын бүртгэлийг сайжруулах зорилготой юм.
Одоогийн байдлаар нийт 810460 хүүхэд үзлэгт хамрагджээ. Энэ нь нийт үзлэгт хамрагдах ёстой хүүхдүүдийн 83.4 хувь нь юм. Эдгээрээс эрхтэн тогтолцооны эмгэг илэрсэн хүүхдийн тоо 549622 байна. Өөрөөр хэлбэл үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн 67.8 хувь нь эмгэгтэй байна гэсэн үг. Харин эдгээрийн 377234 нь шүдний ямар нэг өвчлөлтэй байгаа гэсэн дүн гарчээ.
Д.Ундрах