Хилийн чанадад амьдарч буй монголчуудын санал өгсөн байдлын талаар маргааш Гадаад харилцааны яам болон Сонгуулийн ерөнхий хороо хамтран мэдээлэл хийхээр болжээ.

Хилийн чанадад амьдарч буй монголчуудын санал өгсөн байдлын талаар маргааш Гадаад харилцааны яам болон Сонгуулийн ерөнхий хороо хамтран мэдээлэл хийхээр болжээ.
УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохоор энэ жил анх удаагаа гадаадад амьдарч буй монголчууд саналаа өгсөн юм. Санал авах ажиллагаа өнөөдрийн 11.00 цагт дуусгавар болсон байна.
Нийт 39 салбар комисст 4320 сонгогч бүртгүүлснээс 2774 иргэн саналаа өгчээ.