
Энэхүү албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газрын алба хамтран 30 аж ахуйн нэгж, байгууллагад өнөөдөр шалгалт хийсэн байна.
Шалгалтын үеэр 115-р сургуулийн баруун талд байрлах барилга эхлээгүй модон хашаа болон Энхтайвны гүүрний зүүн талд байрлах “Хурд” ХХК-ийн барьж байгаа барилга мөн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин Холдинг” компани, Би Ди Ди ХХК , “Жигүүр гранд” ХХК-иуд барилгын түр хашааг шинэчлэх албан даалгаврын хэрэгжилтийг удаа дараа хангаагүй байсан тул эдгээр компанийн хашааг албадан буулгав.
Мөн хяналт шалгалтын явцад зөрчил гаргасан “Өндөр буянт”, “Болор аграмба”, “Мандах дизайн”, “Халиун төгөл”, “Жигүүр гранд “Хурд”, “Орчлон, “Собд трейд” ХХК-иуд, Зайсан соёл амралтын цогцолбор төвд улсын байцаагчийн зөрчил арилгах хугацаатай албан шаардлага хүргүүлж, 1122800 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авлаа.
Нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах ажлын хүрээнд баригдаж байгаа барилгын түр хашаа хаалгыг шинэчлэн засварлах, өнгө үзэмжийг сайжруулах, авто болон явган зорчигчийн үзэгдэх орчинг нээлттэй болгох, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдол бүхий энэхүү ажлыг Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч М.Орхонбаяр ахлан ажиллаж байгаа бөгөөд шалгалт энэ сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Б.Чимэг