Киргизстанд хоёр жилийн өмнө болсон үндэстэн хоорондын цус урсгасан мөргөлдөөнд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ. Тус улсад үүнийг Бүх ардын дурсан санах өдөр гэж нэрлэжээ. 2010 оны дөрөвдүгээр сараас тавдугаар сарын сүүлчээр Киргизстаны Ерөнхийлөгч Курманбек Бакиевийг эсэргүүцсэн сөрөг хүчний жагсаал тэмцэл болсон юм. Ерөнхийлөгч огцорсны дараа энэхүү үндэстэн хоорондын мөргөлдөөн гарсан бөгөөд өнгөт хувьсгалыг сөрөг хүчний тэргүүн Роза Отунбаева тэргүүлж байв. Ингээд хоёр сарын дараа буюу зургадугаар сарын 11-нд тус улсын өмнөд нутгийн “Ош” хотод үндэсний цөөнх узбекууд болон киргизүүдийн хооронд мөргөлдөөн болсон аж. Дараагийн өдөр нь Жалал-Абад мужид эмх замбараагүй байдал эхэлсэн.
Мөргөлдөөнийг зохицуулахын тулд тус улсад бэлтгэл цэргийг хэсэгчилэн дайчилсан байжээ. Түүнчлэн, хэд хэдэн өдөр үргэлжилсэн энэ мөргөлдөөний улмаас 400 гаруй хүн амиа алдаж, хоёр мянга гаруй хүн шархадсан байна.

Д.Ундрах