Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатарын тушаалаар баталсан "Мэдээллийг хүлээн авч, зөрчлийг илрүүлэн баримтжуулах, дүгнэлт гаргах түр журам"-ын дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох ажлыг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд гурван сарын хугацаанд иргэдээс бодит мэдээлэл авч урамшуулал олгохоор болсон ажээ. Тодруулбал, иргэд үнэн зөв, бодитой мэдээллийг зохих байгуулагад хүргэх. Мөн зөрчил гарсан газрын нэр, хаяг, хугацаа тодорхой, зөрчлийн хэлбэр, хэмжээг баримжаалсан, тээврийн хэрэгслийн улсын дугаар, марк, өнгө, содон тэмдэг, явж байгаа чиглэлийг мэдээлэх юм. Үүнээс гадна аливаа хувийн сэдэлтэй биш байх, мэдээлэгчийн нэр хаяг, утасны дугаар бодитой мэдээллийг өгөх ёстой. Түүнчлэн, Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх үүднээс нийслэлийн мод, модон материалын найман зах, хоёр товчооны өдөр тутмын үйл ажиллагааг камериар хянаж эхэлжээ.

Д.Ундрах