Олон улсын хөдөлмөрийн байгууллагын санаачлагаар маргааш болох хүүхдийн
хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрөөр хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн дунд
хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулахаар болжээ.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын санаачлагаар маргааш болох хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрөөр хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн дунд хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулахаар болжээ. Тэмцээн Чингэлтэй дүүргийн 5-р дунд сургуулийн хөлбөмбөгийн талбайд 10.0 цагт эхэлнэ. Түүнчлэн, эл өдрийг Монгол Улс 2002 оноос хойш 11 дэх жилдээ тэмдэглэх гэж байгаа юм. Энэ жилийн хувьд “Хүний эрх ба нийгмийн тэгш байдал” “Хүүхдийн хөдөлмөрийг устгая” уриатай тэмдэглэн өнгөрүүлэх юм. Мөн захууд тусгай хөтөлбөрөөр үйл ажиллагаа зохион байгуулахаар болсон байна.
Д.Ундрах