Өнөөдөр Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр тохиож байна.

Өнөөдөр Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр тохиож байна. Монгол улс 2002 оноос хойш 11 дэх жилдээ Олон улсын хөдөлмөрийн байгууллагын санаачлагаар энэ өдрийг тэмдэглэж байгаа юм. Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг энэ жил "Хүний эрх ба нийгмийн тэгш байдал", "Хүүхдийн хөдөлмөрийг устгъя" уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрөөж байна. НҮБ болон олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд 2016 он гэхэд дэлхий нийтээр хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах зорилт тавьж байгаа юм.