Афганистаны зүүн хойд хэсэгт хүчтэй газар хөдлөт болж, хоёр хүн нас
барж, 14 хүн гэмтжээ. Албаны хүмүүсийн хэлснээр хоёр удаа 5,7 магнитудын
газар хөдлөлт болсон бөгөөд 20 гаруй айлын байшин дээр хад нурж,
сүйджээ.

Афганистаны зүүн хойд хэсэгт хүчтэй газар хөдлөт болж, хоёр хүн нас барж, 14 хүн гэмтжээ. Албаны хүмүүсийн хэлснээр хоёр удаа 5,7 магнитудын газар хөдлөлт болсон бөгөөд 20 гаруй айлын байшин дээр хад нурж, сүйджээ. Бурка, Жилга, Нахрин зэрэг хадархаг дүүргүүдэд хамгийн их хохирол амсч, утсан холбоо тасраад байгаа аж. Эдгээр дүүргүүд нь Кабул хотоо хойш 105 миль орчмим газарт байрладаг байна. Шөнийн турш тус улсын аврах албаныхан газар хөдлөлт болсон дүүргүүдэд ажилласан бөгөөд нийт сүйрлийн хэмжээ болон, хохирсон иргэдийн тоо нэмэгдсээр байгаа юм.
Б.Баяр