Хятадын өмнөд хэсэгт байрладаг Вукан тосгоныг өтгөн манан бүрхжээ. Манангаас болж үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг багасгаад байгаа аж. Вукан тосгон нь оршин суугчдын газрыг барилгын компаниудад зарах гэсэн мужийн захирагчийнхаа эсрэг босч, газраа өөрсдийн болгож авч чадсанаараа олон нийтэд танигдсан тосгон юм. /2012.06.12./














Б.Баяр