зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“200 мянган айлын орон сууц” айсуй

2012-6-12
0
ЖИРГЭХ
Дөрөвхөн жилийн дотор барилга байшин /хот, хөдөөгүй/ тоолж барахын аргагүй биш ч гэлээ тун боломжийн хэмжээнд сүндэрлэжээ.
   МАН
  _MG_0288  Дөрөвхөн жилийн дотор барилга байшин /хот, хөдөөгүй/ тоолж барахын аргагүй биш ч гэлээ тун боломжийн хэмжээнд сүндэрлэжээ. Тэртээ тэргүй нүдэнд ил байгаа болохоор үгүйсгэхийн аргагүй  ололт амжилтын нэг бол яах аргагүй барилгын салбарын хөгжил юм. Тэр тусмаа хүний хамгийн амин чухал хэрэгцээ болсон орон сууцны хангамж, нийлүүлэлтэд чамлахааргүй дэвшил гарсан байна. Төр засгийн хувьд нэг талаас иргэдийнхээ эрүүл, аятай таатай амьдрах орчныг бүрдүүлэх, нөгөө талаас агаарын бохирдол хэмээх бодит аюул заналыг үгүй хийхийн тулд орон сууцжуулуулах аянг эрчимтэй эхлүүлсэн. Үр дүнд нь л “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр амжилттай хэрэгжих эхлэл тавигдаж одоо ид өрнөлийнхөө шатанд нэгэнт хүрчээ.
  Ердөө хэдхэн сарын дотор бага, дунд орлоготой, анх удаа орон сууц авах иргэд 55 м/кв-аас ихгүй талбайтай орон сууцыг жилийн зургаан хувийн буюу сарын 0.5 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлээр авч эхлээд байна. Гэрээний дагуу иргэд урьдчилгаа болгож орон сууцны үнийн 10 хувийг л бэлнээр төлнө. Үлдсэнийг нь 20 жилд бага хувийн хүүтэйгээр төлж барагдуулна гэсэн үг. Бизнес эрхэлдэггүй ч тогтмол ажил, орлоготой иргэдэд байртай болох үүнээс илүү ямар боломж байх билээ. Хүн төвт бодлогын хүрээнд МАН-аас  санаачилан хэрэгжүүлж буй их ажлын бодит дүр зураг иймэрхүү байдалтай харагдаж байгаа нь нийгмийн хөгжлийн зорилттой маш нягт уялдаж байгаа юм.
   Өөрөөр хэлбэл, ийм тун боломжтой, эдийн засгийн гаргалгаатай хувилбарыг МАН-ын Засгийн газар ард иргэддээ санал болгосон нь богино хугацаанд дэмжлэг авч, амьдрал дээр хэрэгжих бүрэн боломжтой хөтөлбөр болохоо харуулж эхлээд байна. Нэг ёсондоо “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр яаж ч харлуулахын аргагүй бүтээн байгуулалтын үр дүн гэсэн үг.
 Талархууштай нь МАН 2012 оны сонгуулийн хөтөлбөртөө ард түмнээ орон сууцжуулуулах бодлогоо үргэлжлүүлж “200 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хот, хөдөөд хэрэгжүүлэх зорилт дэвшүүлснээ ард иргэдэд тайлбарлаж эхэлжээ. Үүний хүрээнд залуу гэр бүлийг дэмжих үүднээс залуучуудад зориулсан 20-44 м/кв талбайтай орон сууцны хороолол барихаар мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.
   Өнөөдөр Монголд гэр бүл салах үзэгдэл байсаар байгаа нь нууц биш. Тэгвэл үүнд орон байрны асуудал нөлөөлдөг нь тодорхой болсон шүү дээ. Өөрөөр хэлбэл, өөрийн гэсэн байргүйгээс хоёр тийшээ болохоос аргагүйд хүрч буй залуус цөөнгүй бий. Хэрэв МАН-аас дэвшүүлсэн “Залуучууд-орон сууц” хөтөлбөр хэрэгжээд эхэлбэл гэр бүл тогтворжиж, Монголын ирээдүйд нэгэн гэрэл гэгээ нэмэгдэх бус уу.
   МАН-ын орон сууцжуулах стратегийн дагуу “Хуучин байруудыг дахин төлөвлөлтөд оруулж, шинээр солих, шинэ хорооллуудын  шинэ хорооллуудын инженерийн болон нийгмийн дэд бүтцийг барьж байгуулна” гэдэг яг одоо тулгамдаад буй, хойшлуулшгүй чухал заалтуудыг мөрийн хөтөлбөртөө тусгасаныг энд зориуд иш татах нь зүйтэй болов уу.  Үнэхээр мэдрэмжтэй хандсан байгаа биз?
 Тэгэхлээр 100 мянган айлыг хашаа байшин, таван ханатай гэрээс нь салгах бодлого нэгэнт бодит ажил болоод эхэлсэн болохоор “200 мянгын” үр дүнг үзэх л хэрэгтэй болж байх шиг байна.   
   Бидэнд улстөржсөн мөчөөрхөл, түүний сүүдэр болсон хөгжлийн гацаа саад хэрэггүй. Энэ утгаараа МАН-д хөтөлбөрөө биелүүлэх боломжийг нь олгоё. Ингэхийн тулд энэ намыг дэмжихээс өөр гарц алга даа, сонгогчдоо. Учир нь барилга бол бүтээн байгуулалт. Барилга бол хөгжлийн илэрхийлэл билээ.

АН
АН-ын барилгажуулах ерөнхий төлөвлөгөө биелэх үү?
  Иргэдэд юу хэрэгтэй байна вэ? Орон байр! Сонгогчдын хувьд энэ хүрээнд намуудын мөрийн хөтөлбөрт ямар дэвшилттэй санаа тусч вэ гэдгийг хамгийн түрүүнд харж байгаа нь илт. Тэр тусмаа хэрэгжих үндэстэй эсэхийг нь нарийвчлан тунгааж байх шиг. Энэ утгаараа хүн шиг амьдруулах гэж ярьж, бичиж байгаа АН-ын мөрийн хөтөлбөрийг үг үсэггүй уншиж, эргэцүүлж бодож байгаа хашир хүмүүс олон байгаа юм. Яагаад гэвэл байртай болохоос л “хүн төрхтэй” амьдрах эхлэл тавигддаг учраас тэр юм болов уу даа.
  Гэтэл АН-ын мөрийн хөтөлбөрт  “Ажилтай хүн бүр орон сууцны зээлд хамрагдах бодлогыг бодитоор хэрэгжүүлж, хот төлөвлөлтийн дагуу гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийг хотууд, аймаг, сумын түвшинд хэрэгжүүлнэ” гэдэг хэт ерөнхий таван өгүүлбэрээс өөр тоймтой зүйл ховор. Харин “Аймаг, нийслэл, дүүрэгт усан бассейн бүхий спортын ордон барих ажлыг үргэлжлүүлж, дугуйн болон гүйлтийн зам, мөсөн гулгуурын талбай шинээр барьж хүн бүр биеийн тамир, спортоор хичээллэх, хот, суурин газар, байгууллага хамт олон, өрх гэр бүлд  эрүүл амьдралын орчин нөхцлийг бүрдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэдэг тансагдуухан амлалт зонхилж байх юм. Байртай болж амжаагүй хүмүүст тэр бассейн, мөсөн гулгуурын талбай тийм чухал гэж үү. Тэгээд ч орон сууцжуулж байж л утаанаас сална. Хотод бол утаа униар дунд мөсөн гулгууртай байсан ч адил, байхгүй ч адил шүү дээ.
  Ер нь яг тодорхой гаргалгаатай, эдийн засгийн үндэслэлтэй зорилт дэвшүүлж чадсангүй. Дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, барилгын материалын туршилт, сорилын лабораторийг бүсийн тулгуур төвүүдэд бий болгоно л гэнэ. Яаж, ямар арга замаар вэ?  Шинээр барих барилгуудын зураг төсөлд эрчим хүчний хэмнэлттэй, ашиглалтын зардал багатай шийдлүүдийг тусгана л гэнэ. Тэр шийдэл гэдгийг нь сонгогчид яаж ойлговол зохих вэ?
  Түүнээс гадна “Барилгын салбарын стандартыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, мөрдүүлэх замаар хүний амьдрах орчны аюулгүй байдлыг дээшлүүлнэ” ч гэх шиг  хүн болгоны мэддэг мэдээжийн сонирхол дээр тоглосон хэт ерөнхий заалтууд оруулжээ. Өөрөөр хэлбэл, барилга орон сууцжуулах бодлогод тоймтой ач холбогдол өгөхгүй байгаа нь тэдний дэвшүүлж, ард түмэнд санал болгоод буй мөрийн хөтөлбөрөөс нь л лав харагдаад байх шиг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (199.96.87.242)
    МАН-даа амжилт хүсье дэмжиж явдаг шүү өшөө ихийг хийж бүтээгэрэй
    2012 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    нээрээ л үнэн дээ, тохь тухтай сайхан орон байртай байжийж л хүн шиг амьдарна ш дээ
    2012 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    Дэлхийн жишгээс хаа холдох вэ дээ Газар нутагтай хүмүүс байж шаваарч нийтийн орон сууцанд суугаад гадаа нь машин чихэлдээд, тойроод гэр хороолол нь хөглөрөөд. Бат-Үүлийн аргаар л шийднэ. Ирээдүй бол угаасаа ийм л байна. Газар хөдлөлт энэ тэр гээд аюулгүй талаа бодсон ч энэ бол маш зөв санаа. Харин тэр шугам сүлжээг тавьж, иргэдэд хаус барих зээлийг өгөх асуудлыг л шийдэхэд болох юм биш үү МАН-ынхан бас яриад явж байна лээ ш дээ. Толгой муутай хүмүүс будаа идэхээс цаашгүй юм даа. Сүхбаатарт дэвшсэн Бодийн Зоригтын Нутагтаа сайхан амьдарцгаая уриаг МАН хулгайлцан байсан. Бас НИТХ-ын штабынхан нь хэвлэхүүдээр орж санаа авчих юм хэвлэгдэж байна уу гээд явж байсан. Толгойгүй байж бас дэвших санаатай.
    2012 оны 06 сарын 12 | Хариулах
  • Muugii (122.201.28.4)
    Heden oron suuts amlaad amlaad yah ve Jiriin irged ni m2-nii 1,500,000-2,300,000 tugrug haana bgaam be Unee bagasgah heregtei shtee.
    2012 оны 06 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    3 цаг 23 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 33 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    4 цаг 12 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    4 цаг 24 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 39 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 46 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    5 цаг 14 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК