“Америк дахь Монгол оюутны холбоо” –ноос 16 –ны өдөр 14:00 цагаас Америкт суралцах хүсэлтэй хүн бүрт зориулан нээлттэй өдөрлөг зохионо. Тус өдөрлөг Монголд 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд АНУ-ын шилдэг их дээд сургуулиудад хэрхэн тэтгэлэгтэй суралцах, хэрхэн бүртгүүлэх талаарх мэдээллийг хүргэх юм. Мөн “Яагаад Америкт суралцах ёстой гэж”, “Америкт сурахад хэрэгцээтэй шалгалтууд болон бусад мэдээллүүд”, “Судлаач оюутан”, “Харвард хүрэх зам” зэрэг сэдвээр илтгэл тавигдах юм байна. МУИС II байрны А заланд 14:00 – 17:30 цагийн хооронд болно.



















































