Ерөнхийлөгч В.Путин жагсаал цуглааны үеэр зөрчил гаргахад торгуулийн хэмжээг чангатгах хуулийн төсөлд гарын үсэг зурсан билээ. Энэхүү шийдвэр нь оросуудад хүндээр тусч байгаа гэнэ. Санал хураалтаар Төрийн Думын 241 гишүүн дэмжиж, 147 гишүүн эсэргүүцжээ. Тус хуулийн дагуу дээд хэмжээний торгууль нь хувь хүнд 300 мянган рубль (10 мянган ам.доллар), үүнтэй тэнцүүлэн 200 цаг хүртэл албадан хөдөлмөрлөх, албан тушаалтнуудад 600 мянган рубль, хуулийн этгээдүүдэд нэг сая рублийн (32100 ам.доллар) торгууль оногдуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, жагсаал цуглаан, олон нийтийн арга хэмжээний үеэр хүний эрүүл мэндийн эсрэг, барилга байгууламж, эд хөрөнгөд гэмтэл учруулсан тохиолдолд дээрх торгуулийг төлөх аж. "Эрх чөлөө хаана байна, тэнд эрүүл нийгэм оршдог” гэж нэгэн ухаантан
хэлсэн байдаг. Тэгвэл хойд хөршийн хувьд байдал эсрэгээрээ эргэлээ гэхэд
хилсдэхгүй
Д.Ундрах



















































