МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал товлогдсон ёсоор Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэллээ. Шүүгдэгч Н.Энхбаяр болон шүүгч, улсын яллагч, өмгөөлөгч гээд шүүх бүрэлдэхүүн бүрдсэн байгаа аж.Сүхбаатар дүүргийн шүүхийн гадаа одоогоор 40-50 цагдаа хамгаалалтанд гарсан байгаа бөгөөд 100 гаруй хүн танхимын гадна байгаа аж. Тэдний ихэнх нь МАХН-ын гишүүд дэмжигчид байна. МАХН-ын дэмжигчид "Шүүх засаглал шударга байна гэдэгт итгэж байна", "Ц.Элбэгдорж хууль, шүүхийг ганцаараа өмчлөх эрхгүй" гэх зэрэг уриа лоозон барьжээ.
Н.Энхбаярын өмнөх шүүх хурлууд дээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилчдыг ялгаварлаж байсан нь энэ удаа дахин давтагдаж байна. Үйл явдлыг газар дээрээс нь шуурхай сурвалжлахаар ирсэн сэтгүүлчдээс зөвхөн телевизийн зураглаачдыг оруулаад байгаа юм.
Б.Чимэг



















































