Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн судалгаагаар монголчууд дэлхийн 76 орны иргэдтэй гэрлэсэн баримт байна. Сүүлийн арван жилийн хугацаанд 5139 иргэн гадаад иргэдтэй ураг барилдсанаас 70 хувь нь Солонгос иргэдтэй гэр бүл болжээ. Харин энэ онд гадаадын иргэдтэй гэр болсон хүмүүсийн 103 нь гэрлэлтээ цуцлуулсан байна. Үүний шалтгаан нь ихэнхдээ зан заншил таараагүй, виз гарахгүйгээс болдог гэж үздэг. Мөн гэр бүлийн асуудлаар хүйсийн тэгш эрхийн төвийн тусгай дугаарт 92 хүн ханджээ. Үүнээс 66 нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид болон тэдний ар гэрийнхэн холбогдсон байна. Харин 11 гэр бүлээс зуучлалаар солонгосчуудтай гэрлээд эрх нь зөрчигдсөн гомдол иржээ.
Д.Ундрах



















































