
Баянзүрх дүүргийн XI хороо болох Хонхорт хогийг дахин боловсруулдаг үйлдвэр барих гэж байна. Энэ үйлдвэр ашиглалтанд орсноор хэнд ч хэрэггүй, ямар ч үнэ цэнэгүй зүйл болох хог ашиг тусаа өгч эхлэх нь. Хонхорт гахай, шувууны ферм ч их байдаг. Тиймээс гахай шувууны ялгадсыг хогтой холин боловсруулж, хөрсний бордоо гаргаж авах юм. Энэхүү бордоо хөрсийг нөхөн сэргээж, сайн тэжээл өгдөг юм байна.