МАН-аас Дорноговь, Говьсүмбэр аймгийн тойрогт нэр дэвшихээр зэхэж байсан “Сод Монгол” группын захирал Ц.Анандбазарыг өнгөрсөн сарын 25-нд АТГ-аас баривчлан, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад 20 хонож байна.

МАН-аас Дорноговь, Говьсүмбэр аймгийн тойрогт нэр дэвшихээр зэхэж байсан “Сод Монгол” группын захирал Ц.Анандбазарыг өнгөрсөн сарын 25-нд АТГ-аас баривчлан, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад 20 хонож байна. Түүнийг “Анод” банкийг дампууруулахад оролцсон хэрэгт сэжигтнээр тооцон, 14 хоног саатуулж, энэ сарын 5-нд суллах байсан ч яллагдагчаар татан үргэлжлүүлэн хоёр сар хорихоор болсон билээ.
Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний хэргийг прокурорт шилжүүлсэн хэмээн цацагджээ. Энэ талаар Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсайгаас тодруулахад “Д.Анандбазарын хэрэг прокурорын хяналтад ирээгүй. АТГ-т шалгагдаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа” гэв.
Түүнийг өнгөрсөн сарын 24-нд болсон МАН-ын УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах Бага хурал дууссаны дараа баривчилсан юм.
Тэрээр хээл хахуулийн хэргээр шалгагдаж байгаа билээ.
Б.Чимэг