Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 52 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 44 хэргийн эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна.

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 52 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 44 хэргийн эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хоногт нийслэлд бусдын биед гэмтэл учруулах тав, хулгайлах долоо, булаах нэг, дээрэмдэх нэг, залилан мэхлэх хоёр, танхайрах 18 хэрэг бүртгэгджээ. Мөн зам тээврийн 39 бүртгэгдэж, 21 хүн гэмтсэн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 198 хүнийг эрүүлжүүлжээ.
Б.Чимэг