Америк дахь Монгол оюутны холбооноос энэ сарын 16-ны өдөр 14:00 цагаас
Америкт суралцах хүсэлтэй хүн бүрт зориулан нээлттэй өдөрлөг зохион
байгуулах гэж байна.

Америк дахь Монгол оюутны холбооноос энэ сарын 16-ны өдөр 14:00 цагаас Америкт суралцах хүсэлтэй хүн бүрт зориулан нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг Монголд хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд АНУ-ын шилдэг их дээд сургуулиудад хэрхэн тэтгэлэгтэй суралцах, хэрхэн бүртгүүлэх талаарх мэдээллийг хүргэх юм. Мөн “Яагаад Америкт суралцах ёстой гэж”, “Америкт сурахад хэрэгцээтэй шалгалтууд болон бусад мэдээллүүд”, “Судлаач оюутан”, “Харвард хүрэх зам” зэрэг сэдвээр илтгэл тавигдах юм байна. Өдөрлөг МУИС II байрны А заланд 14:00 – 17:30 цагийн хооронд болно.
М.Уянга