зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хувьцаагүй монгол хүн

2012-6-12
0
ЖИРГЭХ
Би хувьцаагүй монгол хүн. 1072 ширхэг хувьцаанаас хувь хүртэхгүй гэсэн шийдвэр гаргачихаад толгойгоо маажиж сууна. 20-иод хоногийн өмнө оршин суудаг хорооноосоо тодорхойлолт авахаар очтол нэг өргөдөл бөглүүлж “Хувьцаагаа авах уу, Засгийн газарт зарах уу” гэсэн саналыг маань авсан юм.
21 and    Би хувьцаагүй монгол хүн. 1072 ширхэг хувьцаанаас хувь хүртэхгүй гэсэн шийдвэр гаргачихаад толгойгоо маажиж сууна. 20-иод хоногийн өмнө оршин суудаг хорооноосоо тодорхойлолт авахаар очтол нэг өргөдөл бөглүүлж “Хувьцаагаа авах уу, Засгийн газарт зарах уу” гэсэн саналыг маань авсан юм. Тэр өргөдлийнх нь учир утгыг ч сайн ойлгож ухаарсангүй, 1072 ширхэг хувьцаагаа Засгийн газарт худалдана гэсэн утгатай хариулт биччихсэн юм.  Хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь зарна гэсэн нэг сая 490 мянган хүний нэг нь би болж таараад байгаа юм.

    Тэгэхээр ширхэг бүр нь 933 төгрөгийн үнэтэй, нийтдээ нэг сая 73 мянган төгрөгийн үнэ бүхий миний хувьцааг Засгийн  газар худалдаж аваад бэлэн мөнгө өгөх нь. Би сая төгрөгөөр юу хийх вэ. Ганцхан өдрийн дотор “шопинг”-доод л дуусаа. Надад юу ч үлдэхгүй. Харин нөхөр маань “Хувьцаагаа авна” гэсэн. Тэр намайг бодвол арай сийрэг ухаан гаргасан байгаа юм, сүүлд бодоод байх нь ээ. Насан туршдаа хувьцааны ногдол ашиг аваад явна гэсэн үг.  Газар доорхи баялгаас хувь хүртэж амьдарна гэдэг их аз завшаан. Хувьцааны үнэ буурна гэж үгүй.

    Яагаад гэж үү. Миний, таны эзэмших хувьцааны ногдол ашгийг “Тавантолгой”-н коксжих нүүрсний уурхайн ордын 10 хувиас өгөх болохоор эргэлзэх юм алга. Харин хэзээ, яаж, хэрхэн өгөх талаар иргэдэд мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Хувьцаа эзэмшихийн тулд ийм материал бүрдүүлнэ, иргэн бүр данстай бол, түүгээр нь дамжуулж хувьцааны ногдол ашиг өгнө гэсэн заавар зөвлөгөөг түлхүү өгнө гэж найдаж байна. Монголын төр хэзээ ч биелэгдэхгүй юм шиг сонсогдож байсан “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг өгч чадсан,  иргэдийнхээ итгэлийг биелүүлж чадсан. Одоо яг түүн шигээ ажиллаж, иргэдийг данстай болгох хэрэгтэй. Иргэдэд удахгүй хувьцаа өгч эхэлнэ, ирэх оноос ногдол ашгаа хүртэж эхэлнэ гэдгийг нь л юуны түрүүнд  ойлгуулах хэрэгтэй байна. Хувьцаа, ногдол ашгийн талаар ямар ч ойлголтгүйгээс л тэр 1,5 сая хүн хувьцаагаа бэлэн мөнгөөр солих гэж мугуйдалсан байх.

    Монголчууд баялгийн шударга, тэгш хуваарилалтын зарчимтай анх 1991 онд танилцсан юм. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжихдээ улсын үйлдвэрийн газруудыг шударгаар хуваарилж иргэн бүрт 3000, 7000 төгрөгтэй дүйх хоёр төрлийн хөрөнгө оруулалтын эрхийн бичиг тараасан. Сүйхээтэй, бас алсын бодолтой нь хөрөнгө оруулалтын эрхийн бичгээрээ улсын өмчийн 400 гаруй үйлдвэрийн хувьцааг 100 төгрөгийн нэрлэсэн үнээр худалдан авснаар өдгөө ч ногдол ашиг хүртэж буй. Ягаан тасалбар гэж нэрийддэг 3000 төгрөгтэй дүйх ягаан, 7000 мянган төгрөгтэй дүйх цэнхэр бичгийг хөрөнгө мөнгө ахиутай хүмүүс иргэдээс худалдан авснаар тухайн үеийн мах, махан бүтээгдэхүүн, сүү, гурил, гутал, оёдлын үйлдвэрүүдийг хувьдаа авч одоо олигархи,  баян цатгалангаараа дуудуулаад байгаа юм.  Эд ингэж чадсан юм чинь, бусад нь яагаад чадахгүй гэж. Боломж нь байна.
    Нэг сая төгрөг авч, өнөө маргаашийн идэх хоол, өмсөх хувцсанд зарснаас ирээдүйдээ хөрөнгө оруулсан нь дээр гэж зөвлөмөөр байна. Хувьцаагаа ав, сая төгрөгөөс татгалз. Одоо сая төгрөгийн үнэлгээтэй байгаа хувьцаа хоёр, гурван жилийн дараа хоёр, гурван сая төгрөгт хүрнэ. Тийм боломж байгаа гэдгийг албаны хүмүүс, мэргэжилтнүүд хэлж байгаа. Баталгаа нь өмнийн говьд байгаа 6,4 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй, дэлхий дээр ашиглагдаагүй байгаа хамгийн том коксжих нүүрсний орд. Дээр нь олон улсын сонирхол байна. Сонирхол байна гэдэг эрэлттэй байна гэсэн үг. Эрэлттэй хувьцааны үнэ өсдөг жамтай.  Өнөөдөр ямар ч ашиггүй эрээн цаас мэт санагдавч авдрынхаа мухарт хийгээд хадгалчих. Засгийн газар худалдаж авъя гэвэл битгий өг. Монгол хүн бүр хувьцаандаа эзэн сууж чадвал жинхэнээсээ Монгол Улсынхаа баялгийн эзэн болно гэсэн үг.  Ганцхан том Тавантолгойн ордоос ийм их ашиг хүртэх азтай улс шүү, бид. Тавантолгойн Зүүн Цанхийн хэсэгт нүүрс олборлож эхэлсэн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, түүний цаана Тавантолгойн ордын бүрэлдэхүүн хэсэгт багтдаг стратегийн хөрөнгө оруулагчдын шүлсийг гоожуулж байгаа Баруун Цанхи, үйл ажиллагаа нь жигдэрсэн Ухаахудаг, орон нутгийн “Тавантолгой” ХК, “Дайцүки” ХХК-ийн эзэмшиж байгаа хэсгүүд, Бор толгой гээд нүүрсний баялаг ихтэй талбайнууд хувьцаагаа бидэнд өгөхөд бэлэн болчихсон байна.

    Монголын баялаг олон улсын хөрөнгийн зах зээл дээр бидний төсөөлснөөс ч илүү үнэд хүрэх нь тодорхой болчихсон. Тухайлбал, “Энержи Ресурс” ХХК Монголын уул уурхайн корпораци Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийж, эхний ээлжинд 670 сая ам.доллар босгож шуугиан тарьж байсныг санаж байна. Энэ компани “Тавантолгой”-н ордын дөрөвхөн хувийг эзэмшдэг. Нийт хувьцааныхаа 22,3 хувийг л хөрөнгийн зах зээл дээр гаргасан гэх Монголын уул уурхайн корпорацийн үнэ цэн өнөөгийн байдлаар гурван тэрбум ам.долларт хүрснийг Монголын   2,8 сая хүн амд эн тэнцүү хуваавал нэг иргэнд 1,4 сая төгрөгийн хөрөнгө ногдож байна.  Энэ бүхнийг бодохоор хувьцаагүй монгол хүн л хохирч үлдэх гээд байна шүү.

Б.Оюунгэрэл
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (122.201.18.143)
    tanii yumiig oort chin ooriin chin mongoor zaraad chyhal tsarailaad bainshdee
    2012 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.0.112)
    ХЭНИЙ МӨНГИЙГ ХЭНД ӨГӨӨД БАЙГАА ЮМ БЭЭ, ХЭНИЙ ХУВЬЦААГ ХЭНД ХЭНИЙ МӨНГӨӨР ЗАРААД ХЭНИЙ МӨНГИЙГ ӨГӨӨД БАЙНАА АРДЫН НАМЫН ӨРӨВДӨЛТЭЙ ЛУЙВАРЧИДАА
    2012 оны 06 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    3 цаг 25 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 35 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    4 цаг 14 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    4 цаг 26 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 41 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 49 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    5 цаг 17 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК