Насанд хүрээгүй хүүхэд хүчиндэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан
хэрэгт буруутгагдаад буй Ч.Отгонбаярыг энэ сарын 14-нд буюу пүрэв гаригт
Сүхбаатар дүүргийн шүүхэд 15.00 цагаас шүүнэ.

Насанд хүрээгүй хүүхэд хүчиндэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэрэгт буруутгагдаад буй Ч.Отгонбаярыг энэ сарын 14-нд буюу пүрэв гаригт Сүхбаатар дүүргийн шүүхэд 15.00 цагаас шүүнэ. Хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, М.Алдар, Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар С.Мөнхгэрэл нар оролцохоор болжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 126.2.4-т зааснаар насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн, 125.2-т зааснаар хэргийг давтан, бүлэглэж, бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэмээн буруутгаж байгаа аж. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
Б.Чимэг